​АНУ-ЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХҮЧ ҮЛ МЭДЭГДЭХ НИСДЭГ БИЕТТЭЙ БИЧЛЭГИЙГ ЖИНХЭНЭ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/18

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнээс 2004 ба 2015 онуудад авсан гурван видео бичлэгийг жинхэнэ үл мэдэгдэх нисдэг биетийн нислэгийг харуулсан бодит гэдгийг хүлээн зөвшөөрсөн тухай "popmech" сайт мэдээлж байна. "FLIR1", "Gimbal", "GoFast" гэж нэрлэсэн бичлэгүүд дээр орчин үеийн ямар ч техник гүйцэтгэх боломжгүй хөдөлгөөн хийн нисэж буйг харуулжээ. Хамгийн гол нь бүх бичлэгийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны онгоцнуудын камераар хийсэн. Нэг бичлэгийг 2015 оны Америкийн зүүн эргийн орчим F/A-185F сөнөөг онгоцноос хийжээ. Нөгөө бичлэгийг 2004 онд Калифорни мужийн эргийн орчим Super Hornet ATFLIR сөнөөгч онгоцны камераар хийсэн. Үл мэдэгдэх нисдэг биетүүдийг харсан нисгэгчид тэднийг юу болох талаар ярилцаж байгаа нь тод хадгалагдан үлджээ. Үнэхээр ч дэлхийн хамгийн хурдан, маневртай байлдааны онгоцоор нисэж байгаа нисгэгчдийн хувьд хэр баргийн нисэх биет хараад гайхахгүйн дээр богино хугацаанд ялган таних чадвартай байдаг. 2004 оны бичлэг дээр гэхэд үл мэдэгдэх нисдэг биет 27 км-ийн өндөрт гэнэт гарч ирээд далай руу ойртон нисээд 7 км-ийн өндөрт гэнэт хөдөлгөөнгүй зогсож байгаад гэнэт радарт харагдахгүй алга болж байгаа нь харагддаг. Америкийн тэнгисийн цэргийн хүч нь иймэрхүү үл мэдэгдэх нисдэг биетүүдийг албан ёсоор "Тайлбарлагдашгүй агаарын үзэгдэл" Unidentified Aerial Phenomena гэж нэрлэдэг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18