​ЦАГАА ОЛЖ СЭЛФИ ХИЙГЭЭД АМЬД ГАРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/18

Ирландад 28 настай эмэгтэй амийг сэлфийн ачаар аварсан тухай "The Irish Sun" сонин мэдээлсэн байна. Ажилдаа цагтаа ирээгүй эмэгтэйд юу тохиолдсоныг мэдэхээр аав нь гэрт нь очтол ухаангүй хэвтэж байхыг олсон байна. Дуудлагын дагуу ирсэн түргэний эмч нар эмэгтэйн тархинд цус харвасан болохыг тогтоожээ. Улмаар эмэгтэйн амийг аврах тариа хийхийн тулд яг хэдийд ухаан алдсаныг тогтоох шаардлагатай болсон байна. Учир нь, тархинд цус харвасны дараа өнгөрсөн хугацаанаас хамаараад яаралтай тусламж үзүүлэхдээ хийдэг эм өөр байдаг аж. Аз болж ухаан алдсан эмэгтэйн дүү нь түүний утсыг шалгаж үзээд аавыгаа ирэхээс яг 14 минутын өмнө сэлфи хийсэн байхыг олжээ. Үүний дараа эмч нар тухайн үед нь тохирох тариаг яаралтай хийснээр эмэгтэйн амийг аварч. Одоогоор эмэгтэйн амь насанд аюулгүй болоод хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь эмэгтэй ухаан алдан унахаасаа өмнө яаж сэлфи хийснээ ер санахгүй байгаа гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18