​LOEWE БРЭНД УРД САЛТААГҮЙ ӨМД ХУДАЛДААНД ГАРГАВ

О.Шүрэнцэцэг
2019/09/18

Моод цаг үеэ даган тасралтгүй өөрчлөгдөж байдаг тул цаг үе нь ямар байна моод нь ч тийм байна гэж гэдэг. Ойрын хэдэн жилийг дэлхий хэмжээнд байгаль орчны өөрчлөлт, цаг агаарын дулаарал, амьтадын эрхийг хамгаалах хөдөлгөөн, эрүүл хооллолт, хүйсийн эрх тэгш байдал, ЛГБТ хөдөлгөөний эрхийн төлөөх гэсэн үндсэн сэдэвтэй гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Ийм олон хүнд сэдэв ноёлж байгаа болохоор хувцасны дизайнеруудын бүтээл ч заримдаа санаанд оромгүй хачин хэлбэр янзтай болдог. Жишээлэхэд, тансаг зэрэглэлийн хувцас гаргадаг "Loewe" брэнд нь эрэгтэйчүүдэд зориулан урд талд нь ухлаадас хийж зай гаргасан өмд бүтээснээ албан ёсоо худалдаанд гаргажээ. Тугалын арьсан савхиар хийсэн энэ өмдний загварыг 2019 оны эхээр намрын хувцасны загваруудыг танилцуулахдаа олон нийтэд анх үзүүлж байсан. Ингээд саяхнаас албан ёсоор худалдаанд гаргаж байгаа нь энэ аж. Уг нь бол салтаа хэсгийг чөлөөлөн ил ил гаргасан урт түрийтэй гуталтай хамт өмсдөг өмдийг анчдад зориулан хийдэг бөгөөд чапс гэдэг юм байна. Харин энэ чапс нь алдартай брэндээс ан автай огт хамаагүй нөхцөлд өмсөхөд зориулж гаргасан тул моод хөөх дуртай хүмүүс өмсөж яваа таарах юм гайхаад хэрэггүй юм байна. Тугалын арьсан савхиар хийсэн чапсыг "Loewe" брэндийн сайт дээр 3990 доллароор үнэлэн санал болгосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18