​БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ДЭЛХИЙ НИЙТЭЭР АЖИЛ ХАЯЛТАД ОРОЛЦОХЫГ УРИАЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/09/18

Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг зогсоохын төлөөх "Fridays For Future" /Ирээдүйн төлөөх баасан гараг/ залуучуудын хөдөлгөөнийхөн есдүгээр сарын 20-нд дэлхий даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх хүрээнд ажил хаялт зарлахын уриалсан тухай Германы "DW" агентлаг мэдээлж байна. Тус хөдөлгөөний сайт дээр гаргасан мэдэгдлээс үзвэл энэхүү арга хэмжээнд дэлхийн 129 орны 200 гаруй хотын залуус оролцоно.

Тухайлбал, Герман улсад гэхэд энэ хөдөлгөөний хүрээнд 10 гаруй хотод 400 гаруй жагсаал цуглаан болно. Энэ хөдөлгөөний идэвхтнүүд Германы эрх баригчдад хандан 2030 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах, 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг болгох, мөн зөвхөн нөхөн сэргээгддэг эх үүсвэрүүдээс эрчим хүч гарган авдаг болох зэрэг шаардлага хүргүүлж байсан юм.

Байгаль орчин, цагаан агаарын өөрчлөлтөд эрх баригчдын анхаарлыг татах зорилготой ийм ажил хаялт 2019 оны гуравдугаар сард анх болж байсан. Тэр үед Германы хотуудад амьдардаг 300 мянган хүн оролцож байв. Тавдугаар сард болсон дараагийн ажил хаялтад дэмжигчдийнх нь тоо нэмэгдэн 350 мянга болсон.

Энэ удаагийн ажил хаялтад оролцогчид нь 2015 байгуулсан Парисын тохиролцооны заалтуудыг биелүүлэхэд онцгой анхаарал хандуулах юм байна. Парисын гэрээнд оролцогчид орнууд хүлэмжийн хийн ялгаралтыг шат дараалан бууруулсаар XXI зууны төгсгөл гэхэд дэлхийн хэмжээнд агаарын температурыг 2 градусаар бууруулна гэж тохиролцсон.

"Ирээдүйн төлөө баасан гараг" хөдөлгөөнийг Шведийн сурагч, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Грета Тунберг 2018 оны наймдугаар сард үүсгэн байгуулж байсан юм. Грета Тунберг нь есдүгээр сарын 21-нд АНУ-ын Нью-Йорк хотноо эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн цаг агаарын өөрчлөлтийн талаарх чуулга уулзалтад оролцох үг хэлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18