​ТУРКИЙГ АНУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН ЗЭВСЭГЛЭЛ ХУДАЛДАЖ АВАХЫГ УРИАЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/09/18

АНУ-ын Батлах хамгаалахын сайдын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жон Руд нь Туркийн эрх баригчдад хандан АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг худалдан авч байхыг уриалсан байна. Тэрээр Туркийг удирдлага Оросоос Су-35, Су-57 онгоц худалдан авч магадгүй талаарх сэтгүүлийн асуултад хариулахдаа "Энэ талаарх мэдээллийг авсан.

Бид өөрсдийн боловсруулж энэ улсад байршуулсан америк системүүдээрээ мэдээж бахархдаг. Туркийн хамтрагчдадаа хандан шуурхай ажиллагааны нийцтэйг нь бодолцон АНУ-д үйлдвэрлэсэн техник, төхөөрөмжийг дээрд үзэн худалдан авч байхыг уриалмаар байна. Тэднийг энэ чиглэлд явахыг уриал байна" гэжээ.

Турк нь НАТО-ийн гишүүн, АНУ-ын холбоотон атлаа Оросоос байлдааны техник, зэвсэг худалдан авч байгаа явдал хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд нөлөөлөх тухай асуултад "Турк нь мэдээж хэрэг тусгаар улс. Тэд өөрсдөө шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ чиглэлд ч тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн" гээд "Турк нь АНУ-ын эртний түнш, НАТО-ийн гишүүн, манай батлан хамгаалах албад цэргийн нисэх хүчний салбарт хамтран ажилласан урт удаан түүхтэй" гэжээ.

АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах "Пэтриот" системээ нийлүүлэхээс татгалзсаны дараа Турк нь Оросоос адил зориулалт бүхий С-400 систем худалдаж авсан. Харин үүний хариуд АНУ нь Туркт гэрээ ёсоор нийлүүлэх ёстой байсан Ф-35 сөнөөгч, бөмбөгч онгоцоо нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн. Батлагдаагүй мэдээгээр Туркт авах ёстой байсан онгоцуудыг Польшид худалдахаар болсон. Үүний хариуд Турк нь Оросоос Су-35, Су-57 гэсэн хамгийн сүүлийн үеийн байлдааны онгоц худалдан авч магадгүй талаар ярьж эхэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18