​АНУ НЬ SAUDI ARAMCO РУУ ХИЙСЭН ДАЙРАЛТАД ИРАН ХАМААРАЛТАЙГ НОТЛОХ БАРИМТЫГ НҮБ-Д ТАНИЛЦУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/09/18

АНУ нь дараагийн долоо хоногт эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Саудын Аравийн "Saudi Aramco" компани руу хийсэн дайралтад Иран улс хамааралтайг нотлох баримтыг танилцуулах гэж байгаа тухай "Agence France-Presse" мэдээлсэн байна. Энэхүү дайралтыг Ираны нутгаас далавчит пуужин ашиглах хийсэн гэдэгт АНУ итгэлтэй байгаа юм байна.

Есдүгээр сарын 14-ний шөнө Саудын Аравийн "Saudi Aramco" компани руу үл мэдэгдэх этгээдүүд дрон ашиглан дайралт хийж ихээхэн хохирол учруулсан. Удалгүй энэ дайралтыг хийсэн гэдгээ Йемний босогчдын "Ансар Аллах" бүлэглэл хийсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Гэвч АНУ нь энэхүү дайралтыг Ираны нутгаас хийсэн гэж шууд буруутгаж байгаа юм. Харин Ираны Гадаад хэргийн яам нь Америкийн мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй гэсэн тайлбар өгсөн.

Хэрэв АНУ-д Иран дайралтыг өөрийн нутгаас явуулсан гэдгийг нотлох үнэмшилтэй баримт үнэхээр байж таарвал цаашдаа Саудын Арави нь Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж хариу авах ёс суртахууны болон эрх зүйн үндэслэлтэй болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18