​ВАШИНГТОН ЭР-РИЯД ХОЁР ИРАНД ХАРИУ ЦОХИЛТ ӨГӨХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/17

Газрын тосны "Saudi Aramco" компани руу хийсэн дайралтын дараагаар АНУ, Саудын Аравийн удирдлагууд Ираны эсрэг цохилт өгөх боломжийг судалж байгаа тухай "The Wall Street Journal" сонин мэдээлжээ. Тус сонины эх сурвалж нь "сүйрэл дагуулсан цохилт өгөхөд Ираны нутгийг түшиц газар болгон ашигласан тухай тагнуулын мэдээлэл Америкийн албаны хүмүүст байна" гэж мэдээлсэн байна. Гэвч цохилт өгсөн дронуудыг Ираны нутгаас үнэхээр хөөргөсөн эсэх талаар Саудын Аравийн удирдлагууд эцсийн дүгнэлтэд хүрээгүй байгаа аж. Тэд ямар ч байсан Америкийн талаас өгсөн тагнуулын мэдээг шийдвэр гаргах цор ганц үндэслэл гэж үзэхгүй байгаагаа ойлгуулсан байна. Бямба гарагийн шөнө Саудын Аравийн газрын тос олборлох "Saudi Aramco" компанийн байгууламжууд руу 10 дрон дайралт хийж ихээхэн эвдрэл сүйрэл учруулсан. Йемений хусит босогчдыг "Ансар Аллах" бүлэглэл тус дайралтыг үйлдсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь "Дайралтыг Йемений нутгаас үйлдсэн гэх ямар ч нотолгоо алга" гэж мэдэгдээд бурууг шууд Ираны эрх баригчдад тохсон. Ираны ГХЯ нь ингэж буруутгасныг ямар ч үндэслэлгүй гэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18