ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ХӨГЖЛИЙН БАНК ОРОЛЦОВ

О.Шүрэнцэцэг
2019/09/16

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилах нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ сарын 16-27-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ арга хэмжээний эхний өдөр Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд, Сангийн яам, түүний харъяа агентлагууд үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнаж, иргэдээ сонсон, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг олгож байна. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Хөгжлийн банк оролцож олон нийтэд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, зээл санхүүжилт, эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Өдөрлөгийн үеэр Хөгжлийн банкны мэдээллийн асарт 150 гаруй иргэн хандаж зээл, санхүүжилтэд хэрхэн хамрагдах тухай, зээлийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орсон асуудлыг мэдээллийн ажилтнуудаас сонирхож байна. Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн боломжит шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой бодлогын банк бөгөөд өнгөрсөн хугацаанд улс орны хөгжилд шийдвэрлэх ач холбогдол бүхий дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг санхүүгийн эх үүсвэрээр хангаж ирсэн юм. Цаашид шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөр тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр, агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллахаар зорьж байна. МУХБ-наас томоохон төсөл хөтөлбөрт олгох зээлийн эргэн төлөлтийг хэвийн ханган ажиллах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болон бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох шинэчилсэн журмыг мөрдөн ажиллаж байгаа юм. 2018-2019 онд Засгийн Газраас баталсан ноолуур, эрчим хүч, газар тариалан, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18