ШИНЭ ДАГУУЛ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Н.Мижидмаа
2019/09/16

Хятад, Монголын хамтар­сан гурав дахь үзэсгэлэнгийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 6-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотод амжилттай болж өндөрлөлөө. "Нэг бүс-Нэг зам" санаачилгын хүрээнд ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хороо, Монгол улсын Үндэсний хөгжлийн газар хамтран эдийн засаг худал­дааны хамтын ажиллагааны томоохон төслүүдийг танилцуулах, талууд гарын үсэг зурах ёслол, уулзалт зохион байгууллаа.

Уг олон улсын чуулга уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны 53 гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад 17 томоохон төсөл болон 43 аж ахуйí нэгжийн хамтын ажиллагааны 56 төслийг тус тус танилцуулсан. Эдгээр нь хөдөө аж ахуй, хүнс, барилга, хөнгөн үйлдвэрлэлийн болон нийгэмд чиглэсэн байснаас хоёр орны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын бүтээн байгуулалтын төсөл байлаа. Энэхүү шинэ хотын төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтарсан оролцоотой хэрэгжих бөгөөд хувийн хэвшлийн төлөөлөл болох "Моодун Хаан Групп" ХХК болон БНХАУ-ын "Zhejiang China Basic Holding Group"-ийн удирдлагууд дагуул хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх анхны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хотын дэд бүтэц, барилгажилт, аялал жуулчлалын чиглэлээр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүү­жилт тусгагдсан байна.

Дагуул хотыг олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, санхүү, бизнес, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болгох, олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин үеийн ухаалаг хотын зарчмаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийн хүрээнд 30 мянган айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 620 хүүхдийн цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг барих ба 5000 ажлын байр бий болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 11 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 12 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 12 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 12 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 13 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27