НАЙЗ БҮСГҮЙНХЭЭ ҮНЭНЧИЙГ ШАЛГАХ ГЭЭД ЦАГДААД БАРИГДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/16

Хятадын Хэнань мужийн Жэнжоу хотод амьдардаг залуу найз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гэж хүн хөлсөн аваад эцэстээ өөрөө, найз бүсгүйн хамт олныг үймүүлсэн хэрэгт унасан тухай "South China Morning Post" сонин мэдээлжээ.

Эргэлзсэн залуу интернэтээс хосуудын үнэнч байдлыг шалгах үйлчилгээ үзүүлдэг Ян гэгч өдөөн хатгагчийг олсон аж. Улмаар түүнд Сун гэдэг найз бүсгүйнхээ талаарх бүх мэдээллийг өгч, амрагийн харилцаатай болох гэж оролдохыг даалган хөлсөлжээ. Бүсгүй нь татгалзсан хариу өгвөл өөрт нь үнэнч гэдгийг баттай мэдэж авах байсан гэнэ.

Ингээд Ян гэгч нь "WeChat" –аар Сунтэй удаан хугацааны туршид ярилцаад романтик орчинд уулзахаар болзоонд урьж. Гэвч бүсгүй татгалзсан хариу өгөхөд Ян нь уурлан, чатаар бүсгүйг үгээр дайрч, доромжилж эхэлсэн байна. Үүний дараа Сун нь өөрийнх нь утас, хаяг, паспортын дугаар зэргийг хаанаас олж мэдсэн талаар лавлаж. Хариуд нь Ян өөрийгөө "интернэт цагдаа", бүсгүйн тухай төдийгүй хотын бүх оршин суугчдын талаарх мэдээлэл өөрт нь бий гэж сайрхсан юм байна.

Үүний дараа Сун чатынхаа скриншотыг тэр чигээр нь олон нийтийн сүлжээнд байршуулахад Ян сандарч өөрийгөө ямар хүн болохыг хэлээд мэдээллээ устгахыг хүссэн ч татгалзаж. Төд удалгүй Суны мэдээг хот даяар олж мэдээд олон нийтийн сүлжээгээр ихээхэн хэрүүл маргаан дэгдсэн. Олныг хамарсан хэрүүлийг цагдаагийн газар бас анхааралдаа авч мөрдөн байцаалт эхлүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад хэргийн эзэн гурвыг саатуулан олон нийтийн сүлжээгээр хэрүүл маргаан дэгдээд олныг үймүүлсэн ял тулгасан гэнэ. Одоогоор хосуудын үнэнч байдлыг шалгагч эрийг шүүх хурал болтол шоронд хорьж, харин хосуудыг гадуур байцааж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18