ИХ БРИТАНИЙН НЭГЭН ОРДНООС 5 САЯ ЕВРОГИЙН ҮНЭТЭЙ АЛТАН СУУЛТУУР ХУЛГАЙД АЛДАГДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/16

Их Британи дахьБлэнхейм ордноос цэвэр алтаар хийгдсэн бүрэн ажиллагаатай бие засах суултуур хулгайд алдсан тухай "Express" сонин мэдээлсэн байна. Суултуур нь Италийн зураач МаурициоКаттеданы гаргасан үзэсгэлэнд багтан дэлгэгдсэн "Америк" нэртэй арт объект байжээ. Суултуур бүрэн ажиллагаатай, бохир усны сувагт холбоотой байсан тул хулгай хийхэд суваг задарч ус алдсан нь ордны дотоод засал, чимэглэлд ихээхэн хор хүргэсэн гэнэ. Цэвэр алтаар хийсэн эд байсан тул 4,8 сая фунт буюу ойролцоогоор 5 сая еврогийн үнэтэй.

"Америк" нэртэй арт объектыг анх 2016 онд Нью-Йорк дахь Соломон Гуггенхаймын үзэсгэлэнд дэлгэгдэн үзэгчдийн хүртээл болж байжээ. Тэр үед ч мөн л бохирын шугамтай холбогдсон байдлаар үзүүлэн болсон тул үзэсгэлэнг сонирхсон хүн болгон суултуурыг зориулалтынх нь дагуу ашиглах боломжтой байж. Тухайн үед үзэсгэлэнг ажиллах хугацаанд 100 мянган хүн "Америк" үзүүлэнг үзэж сонирхон зориулалтаар нь ашиглаж байжээ.

Британийн Оксфордшир дэх Блэнхейм ордон нь Мальборогийн гүнгүүдийн удмын харш бөгөөд ЮНЕСКО-ийн дэлхий өвд бүртгэлтэй байгууламж юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18