ЭДВАРД СНОУДЕН: БИ КРЕМЛИЙН ӨМНӨ СЭЛФИ ХИЙДЭГГҮЙ

Н.Мижидмаа
2019/09/16

АНУ-ын Үндэсий аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноудений "Хувийн хэрэг" ном хэвлэлтээс гарах гэж байгаатай холбогдуулан Өрнөдийн олон мэдээллийн агентлагуудад ярилцлага өгсөн явдал дэлхийн нийтийн анхаарлыг ихээр татав. Сноуден нь 2013 онд Америкийн тусгай албад дэлхий даяар сая сая хүний яриа, электрон шууданг хууль бусаар чагнаж, уншиж байдгийг ил болгосны дараа эх орноосоо дүрвэн гарч Орост амьдарч байгаа юм. Сноуден нь зугтаах үедээ БНХАУ-аас эхлээд Франц, Герман, сүүлдээ Куба, Эквадор хүртэл олон орноос улс төрийн орогнол хүссэн ч бүгд АНУ-ын хүчтэй дарамт, шахалтад орж татгалзаж байсан. Америкийн шахалт, дарамтаас эмээгээгүй цор ганц улс нь Орос байсан тул түүнд сонголт байгаагүй гэж болно.

Тэрээр ярилцлагын үеэр Орос дах амьдрал, Путины явуулж байгаа бодлого, Америкт буцаж очих боломж гээд маш олон сэдвийг хөндсөн. Тухайлбал, Францын "France Inter" радиод ярилцлага өгөхдөө "Америкийн мэдээлэгч хүн эрх чөлөөтэй ярьж болж байгаа цор ганц газар нь Европ биш харин Орос байгаа нь энэ бүх түүхийн хамгийн гунигтай хэсэг юм" гэжээ. Мөн 2013 онд Францын Ерөнхийлөгч ФрансуаОлландаас орогнол хүсэж байсан гэдгээ сануулаад "Францын Ерөнхийлөгч ЭммануэльМакроныг надад тийм эрх олгоосой гэж хүсэж байна" гэжээ.

Германы "Spiegel" сэтгүүлд ярилцлага өгөхдөө Орос дахь амьдралынхаа талаар сонирхуулжээ. Тэрээр Москвад найд нөхөдтэйгөө чөлөөтэй уулзаж ярилцдаг, гэргийн хамтаар цэцэрлэгт хүрээлэнгээр алхалдаг, хүссэн үедээ метрогоор аялж, таксигаар үйлчлүүлдэг гэсэн байна. Тэрээр "Гэхдээ би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй, учир нь тэгвэл Америкийн Засгийн газар миний ажлыг гутаах, үгүйсгэх зорилгоор ашиглаж магадгүй. Орос нь шүүмжилбэл зохих олон зүйл хийснээ хариуцах ёстой. Гэхдээ АНУ яг адил зүйл хийгээгүй гэж үү? Орос нь сонгуульд хөндлөнгөөс оролцсон уу? Бат итгэлтэй байна. Гэхдээ АНУ сонгуульд хөндлөнгөөс оролцож байсан уу? Мэдээж, тэд олон арван жилийн турш тийм зүйл хийж байгаа. Ер нь бол Исландаас том газар нутагтай улс болгон чухал сонгуульд оролцох гэдэг бөгөөд түүнээ ямагт үгүйсгэх болно" гэжээ.

"Suddeutsche Zeitung" сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-д буцаж очих сэдвийг хөнджээ. Тэрээр Америк руу буцах нь улам магадлалтай болж байгаа, нэг өдөр л эх орондоо буцаж очно гээд "2013 онд надад тулгаж байсан ял зэмлэл одоо тийм ч олон дуулдахгүй байгаа. Бөмбөг Засгийн газрын талд явна. Өөрийн байр сууриа ил тод нээлттэй хамгаалах боломжтой тийм шударга үйл явц байх ёстой гэсэн болзлыг манай өмгөөлөгчдийн баг тавьсан. Гэхдээ одоохондоо намайг эрүүдэн тамлахгүй гэж л ам гараад байгаа" гэжээ. Мөн улстөрчид нь дэлхий даяар шинэ түвшинд нөлөөлөх боломжтой байхын тулд технологи ашиглаж болдог юм байна гэдгийг газар сайгүй ойлгож авсан гэсэн байна. Иймд тэрээр Трампыг "асуудал бус харин асуудлын бүтээгдэхүүн" гэж тодорхойлж.

Мэдээлэл, өгөгдлийн нууцлалын талаар ярихдаа "Бид өгөгдлүүдийг бөөнөөр нь цуглуулах явдлыг зогсоох ёстой. Энэ бол зөвхөн тусгай албад гэлтгүй "Facebook","Google" гэсэн корпорацуудад ч хамаатай. Хэрэв хүн болгоныг хэзээ нэгэн цагт аюултай болж магадгүй гээд дурын үед нь ажиглаж, хянаад байвал нийгмийн мөн чанар өөрчлөгдөнө. Бид авторитарүзэлгазар авч байгааг харж байна" гэжээ.

"Die Welt" сонинд ярилцлага өгөхдөө Герман улсыг орогнох зөвшөөрөл өгвөл татгалзахгүй гэсэн байна. Тэрээр "Герман улс намайг хүлээн авбал АНУ-ын эсрэг дайсагнасан үйлдэл гэж үзэхээргүй болсон гэдгийг үйл явдлыг тодорхой хэмжээгээр объектив дүгнэдэг хүн бүр ойлгоно гэж бодож байна" гэжээ.

ЭдвардСноудений "Хувийн хэрэг" ном нь есдүгээр сарын 17-оос АНУ, Герман, Их Британи гээд дэлхийн 20 гаруй оронд худалдаанд гарна.Сноуден нь номдоо АНУ-ын тусгай албадаас дэлхий даяар нууцаар тагнах ажиллагааг хэрхэн явуулдаг тухай, үүнд өөрөө хэрхэн оролцож байсан болон юуны учир энэ талаарх нууцыг олон нийтэл илчлэх болсон талаараа өгүүлэх аж. Номыг Америкийг "Macmillan Publishers" хэвлэлийн газраас гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18