САУДЫН АРАБ РУУ ХИЙСЭН ДАЙРАЛТАД ИРАНЫГ БУРУУТГАЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/09/16

Өнгөрсөн бямба гарагт Саудын Арабийн газрын тос олборлогч "Saudi Aramco" компани руу дрон ашиглан дайралт хийсний улмаас нефтийн олборлолт ба экспортод нь ноцтой хохирол учирсан талаар "Reuters" агентлаг мэдээлсэн байна. Бямба гарагийн орой Йемений хусит босогчдын "Ансар Аллах" бүлэглэлтэсрэх бөмбөг бүхий 10 дрон ашиглан дайралт хийж. Дайралтын дараа Саудын Арабийн зүүн нутаг дахь Абкайк, Хурайс орд газруудын ойролцоох газрын тос олборлох объектууд дээр их хэмжээний түймэр дэгдсэн. Үүнээс болж Саудын Араб өдрийн олборлолтынхоо хэмжээг даруй хоёр дахин буюу 5 сая баррелиэр бууруулах шийдвэр гаргасан байна. Газрын тосны экспортоо тасалдуулахгүйн тулд нөөц сангаас газрын тос нийлүүлж эхэлжээ.

Хусит босогчдын бүлэглэл дайралт хийсэн гэж мэдэгдээд байгаа ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гол буруутан нь Иран гэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нь Саудын удирдлагуудтай утсаар ярихдаа улс орон бүр өөрийгөө хамгаалах эрхтэй тухай ярилцсан гэж байна. АНУ-ын нөлөө бүхий зарим улс төрч Ираны газрын тос олборлох объектуудад агаараас цохилт өгөх санал гаргасан тухай мэдээ ирж байна. Иймд ойрын өдрүүдэд Персийн булан орчмын цэрэг, улс төрийн байдал улам хурцадна гэдгийг шинжээчид анхааруулж байна. Ираны эрх баригчид энэхүү дайралттай ямар ч хамаарал холбоогүй тухайгаа албан ёсоор зарласан.

Энэхүү дайралтаас болоод дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ баррель нь 100 доллар хүртэл өсөж магадгүй тухай шинжээчид анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18