​ТӨРИЙН БАНКНЫ ӨМНӨХ ЗАХИРЛУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЭНЭ САРЫН 30-НД ШҮҮНЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/16

Төрийн банкны өмнөх удирдлагууд 20 тэрбум төгрөгийн зээлийг дотоод журмаа зөрчиж олгосон гэдгээр хоригдон шалгагдаж байсан. Зээл авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжа шинфа" ХХК-ийн захирал Сун гуанг ченийг 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн цагдан хорьж шалгаж байна. Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Д.Ганбаатар, одоо ажлаа хийж буй Эрсдэл хариуцсан захирал Г.Тогтохбаатар, Санхүү хариуцсан захирал Л.Чинбат нарт холбогдох шүүх хурал 09-р сарын 30-нд товлогджээ. Хэргийг сануулахад 2017 оны 6-р сарын 23-нд тус банкны захирлууд захирлуудын "зээлийн ерөнхий хороог" хуралдуулж Шинжа шинфа ХХК-д 20 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргаж бэлнээр 13 тэрбум төгрөгийг, тус компанийн дансруу долоон тэрбум төгрөгийн гүйлгээг хийж гүйцэтгэжээ. Төрийн банкны бодлогод зааснаар таваас дээр тэрбум төгрөгийн зээлийг тус банк нь гаргах эрхгүй бөгөөд заавал ТУЗ-ийн хурлын шийдвэр гаргах ёстой аж. Гэтэл Сангийн сайдын "олго" гэсэн гарын үсгээр ийнхүү 20 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж банкны мөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж буй. Тус зээлийг графикийн дагуу төлөх хугацаа 400 хоногоор хэтэрсэн бөгөөд хүү, алдангитайгаа 31 тэрбум төгрөг болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18