СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 122 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/14

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.3 хувиар, гэмтсэн хүний тоо 14.2 хувиар, нас барсан хүний тоо 12.5 хувиар тус тус өссөн байна.

Харин энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 15, мөргөлдөх хэлбэрээр 6, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна.

Тухайлбал 2019.09.10-ны шөнийн 04.30 цагийн орчим Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн "Ногоон хонхны дөрөлж" гэх газар /Сумын төвөөс хойшоо 22км/ шороон замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин нь онхолдож зорчигч 30 настай, эмэгтэй О нас баржээ.

2019.09.11-ний 21.50 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг "Шар хадны дөрөлж" гэх газар /Сумын төвөөс баруун урагш 50км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, зорчигч Д /35настай.эрэгтэй/ нас барж, жолооч Н /32 настай, эмэгтэй/ гэмтсэн байна.

2019.09.12-ны 23.20 цагийн орчим ХУД-н 7 дугаар хороо Яармагийн гудамж, Жаргалантын 16-р гудамжны баруун замд Toyota Land Cruiser-200 автомашины жолооч Д нь явган зорчигч 33 настай, эрэгтэй Ү-г мөргөж амь насыг хохироожээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18