БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУСЫГ ШАТЛАН ДЭВШИХ ГЭДЭГ ҮГЭЭР ХЯЗГААРЛАХГҮЙ БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/09/13

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон . Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүн Н.Учралаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгээс "шатлан дэвших" гэснийг хасах санал гаргасныг хэлэлцэж, энэхүү заалтыг хасаж шийдвэрлэсэн юм. Энэхүү заалтыг үндсэн хуулиндаа тусгавал өндөр боловсролтой, чадварлаг олон залуусын боломжийг хаах байлаа. Харин УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд Н.Учрал гишүүнээс "Шатлан дэвших" гэдэг үгийг хасах горимын санал гарч, төрийн албанд боловсролтой залуусыг боомилсон "шатлан дэвших" гэдэг үгийг хассан юм.

Хэлэлцүүлгийг үеэр Н.Учрал: Ур чадварын шалгуураар нь ажилд томилдог байх ёстой. Ажлын гүйцэтгэлийн чадвараар цалинг тогтоодог. Гэтэл 30 жил ажиллачихаад оймсонд мөнгөө хийдэг болтлоо төрийн алба ялзарсан. Юунд нь найдах вэ. Өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуусыг туршлагагүй гээд явуулчихдаг. Төрийн албанд салхи оруулах хэрэгтэй. Төрийн албаныхан уучлаарай, та нарын дунд салхи оруулах цаг нь ирсэн. Залуучуудыг оруулах цаг болсон гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18