МХЕГ-ААС ИОДЖУУЛААГҮЙ ДАВС ХУДАЛДАХГҮЙ, ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/09/13

Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад хамрагдсан хүнсний иоджуулсан давс импортолдог байгууллагууд хилийн хяналт, гарал үүсэлтэй, баталгаажилттай давсуудыг импортлож байгаа нь тогтоогджээ. Дотоодод үйлдвэрлэж байгаа Халх гол сумын "Давст оргил” БГБХМ ХХК-ий амьд эрдэс давс, "Боош” ХХК-ийн Сантмари нуурын давс, "Бэст кап” ХХК-ийн /Mongolian rock salt/ жамц давс, "Зэт эм эл” ХХК-ийн Монгол нуурын давсууд гарал үүсэл болон дагалдах бичиг, сорилын дүнтэй байна.

Мөн "Их орд” ХХК, "Хоо толгой” ХХК, "Буянт аривжих” ХХК, бусад хүнсний дэлгүүрүүд Хүнсний иоджуулаагүй давс худалдаалж байсан нь Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн 2-р бүлгийн 8.1 дэх заалтыг, Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн 4 хүнсний худалдааны газарт 4 заалт бүхий албан даалгавар хүргүүлж, Их орд ХХК-д үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт мөрдөн ажиллаагүй зөрчилд ЗТХ-ийн 11.2-ийн 1.2 заалтаар торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, хүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй, худалдан авахгүй байхыг анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18