​АВСТРАЛИД ГАРЫН ЭРХИЙ ХУРУУНЫХ НЬ ОРОНД ХӨЛИЙН ЭРХИЙ ХУРУУ ЗАЛГАЖ ЭМЧИЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/13

Австралийн мэс засалчид эмчийн алдаанаас болж гарын эрхий хуруугаа алдсан эмэгтэйд хөлийнх нь эрхийг хурууг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн талаар "The Washington Post" сонин мэдээлжээ. Австралийн Латроб хотод амьдардаг Бритни Томас гэдэг 17 настай охин 2018 оны дөрөвдүгээр сард Хонконгт крикетийн тэмцээнд оролцож байгаад зүүн гарынхаа эрхий хурууны ясыг бяцалсан байж. Латроб хотын эмч нар хуруунд нь хөнгөн мэс ажилбар хийж, хэсэг хугацаанд нөхөн сэргэх эмчилгээ хийсний дараа ахин крикет тоглох боломжтой гэж хэлсэн байна. Гэтэл хагалгаа хийлгэснээс зургаан хоногийн дараа Томасын хуруу хүчтэй өвдөж эхэлж. Эмч нар гипсэн боолтын авахад мэс засал хийсэн хуруу нь үхжээд харласан байжээ. Эмч нар хагалгааны дараа эрхий хурууны цусан хангамжийг түр хааж байсан татлага боолтоо авахаа мартсаны улмаас ийм байдал үүссэн болох нь илэрсэн. Ингээд хурууг тайран аваад оронд нь хөлийнх нь эрхий хурууг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь энэ аж. Харин шилжүүлсэн хөлийн эрхий хурууных нь оронд гуяных нь булчинг шилжүүлэн суулгаад, үлдсэн ясыг нь ургуулан шинэ эрхий хуруу бүрдүүлж өгсөн байна. Бритни Томас нь крикетийн мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг байсан ч хагалгааны дараа зүүн гар нь хэвийн ажиллах чадвараа алдсан. Мөн хагалгааны улмаас хичээлээс удаан хугацаанд завсардсан тул сургуулиасаа гарахаас өөр аргагүй болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18