​НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭМНЭЛГИЙН БУРУУГААС ӨӨР ҮНДЭСТНИЙ ХҮҮХЭД ТЭЭСЭН ГЭР БҮЛ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/13

Америкийн Нью-Жерси мужид амьдардаг гэр бүлийн хос нөхөн үржихүйн эмнэлэгт хандан хуруу шилний үр тогтоолт хийлгэсний дараа өөр хүний хүүхэд тээж төрүүлснээ мэдээд шүүхэд хандсан байна. "Metro"-ийн бичиж байгаагаар Кристина Кеддерич, Дрю Василевски нар нь хуруу шилний үр тогтоолтоор олж төрүүлсэн охин нь ази царай төрхтэй болж ирэхэд л өөр хүний хүүхэд тээснээ мэдсэн байна. Энэ хоёр хоёул европ, цагаан арьстан бөгөөд хуруу шилний үр тогтоолт хийхдээ тэдний генетикийн материалыг ашигласан гэдэгт өдий хүртэл итгэлтэй явсан байжээ. Харин эмч нар алдаа гаргасан нь илэрхий болсноор хосуудын харилцаа муудсан төдийгүй албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахад хүрсэн байна. Улмаар ДНХ-ийн шинжилгээ хийхэд Василевски нь охины биологийн эцэг биш болох нь тогтоогджээ. Гэтэл салсан хосууд үр тогтоолгохын тулд нөхөн үржихүйн эмнэлэгт 500 мянган доллар төлсөн байж. Иймд тэд эмнэлгийг шүүхэд өгч, охины биологийн эцгийн талаарх мэдээллийг ил болгохыг шаардсан. Тэдний өмгөөлөгч нь энэ талаар "Энэ хоёр охиндоо хайртай ч гэлээ өөрсдийнхөө ген бүхий хүүхэд олох эрхтэй байсан. Харин энэ бяцхан охин одоо генетикийнхээ түүхийг мэдэх эрхтэй, жинхэнэ төрөл саданд нь ямар нэг удмын өвчин байсан эсэхийг мэдэх эрхтэй" гэсэн байна. Шүүхээс салсан хосуудын хүсэлтийг ёсоор болгож, эмнэлэг нь охины биологийн эцэг хэн болох, алдаа гарах үед эмнэлэгт ажиллаж байсан бүх эмч нарын нэрийн ил болгох ёстой гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18