​АРМЕНД УЛСДАА АЛТНЫ ОРД ГАЗАР ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/13

Армени улсын Цовинар нэртэй жижиг тосгоны оршин суугчид дэргэдэх Амулсарын алтны орд газарт олборлолт явуулахыг эсэргүүцэн жагсаж байгаа тухай "Арменийн мэдээ" агентлаг мэдээлсэн байна.

Тосгоны оршин суугчид "Энэ бол бидний уулс, нутаг. Иймд бид уул шигээ хамгаалан босно. Алтны ордод олборлолт явуулахад аюулгүй гэж байгаа хүмүүс гэрийнхээ гадна уурхай ухуулна биз" гэж мэдэгджээ. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нь есдүгээр сарын 9-нд Амулсарын орд газарт олборлолт явуулахад хориг тавих үндэслэл байхгүй, олборлох ажил 2021 оны эхээр эхэлнэ гээд уурхай орох замуудыг хаахаа болихыг хүссэний хариуд ийм мэдэгдэл хийжээ.

Цовинар тосгоны хажууд байрладаг Амулсар уулын дор ихээхэн хэмжээний алт агуулсан орд газар байгааг 2006 онд илрүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус орд газарт 40-70 тонн цэвэр алт байгаа бөгөөд түүнийг гаргаж авахын тулд ойролцоогоор 31 сая тонн хүдэр хөдөлгөх шаардлагатай болох аж.

Геологийн эрэл хайгуулыг Британи-Америкийн хамтарсан "Lydian Armenia" компани 10 жилийн туш явуулсан бөгөөд 2016 оноос олборлолтын өмнө бэлтгэл ажил хийж эхэлсэн. Одоогоор тус компани нь алтны уурхайд 400 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Арменийн эрх баригчид Амулсарын алтны уурхайг тус улсын түүхэн дэх хамгийн том олон улсын хөрөнгө оруулалт гэж мэдэгдэн зүйл бүрээр дэмжиж байгаа.

Гэвч Амулсарын орд газар нь Арпа ба Воротан голуудын ай савд, бүс нутгийн хамгийн том цэнгэг уст нуур Севанаас холгүй байрладаг тул орон нутгийн иргэд олборлолтын явцад байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учирна гэж үзээд тууштай эсэргүүцсээр байгаа юм. Энэ ордоос алтыг ялгаж авахдаа цианидын уусмал ашиглах тул гол, нуурын усыг хордуулснаар унданд хэрэглэх, газар тариалангийн усалгаанд ашиглах боломжгүй болно гэж үзэж байгаа аж. Мөн АНУ-аас Арменид суугаа өмнөх Элчин сайдыг уурхайн олборлолтыг эхлүүлэх гэж Арменийн эрх баригчдад дарамт, шахалт үзүүлсэн гэж мэдэгдэж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18