​БЕРДЫМУХАМЕДОВ ТУРКМЕНИСТАНЫ ОЛОН УЛСЫН НЭР ХҮНД ӨСӨЖ БАЙГААГ ОНЦЛОВ

О.Шүрэнцэцэг
2019/09/13

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов "Туркмений эрчим хүчний аж үйлдвэрлэлийн үндсэн чиглэлүүд" шинжлэх ухааны хурлыг нээн үг хэлэхдээ "Өдгөө дэлхий даяар эрчим хүчний тээгчийн эрэлт өсөж байгаа тул олон орон Туркментэй цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байна" гэжээ.

Тэрээр ингэж сонирхож байгааг "Туркмений олон улсын нэр хүнд өсөж байгаагийн үнэмшилтэй нотолгоо" гэж мэдэгдэв. Мөн Туркмений шатдаг хийг Афганистан, Пакистан, Энэтхэгт нийлүүлэх ТАПИ дамжуулах хоолойн төсөл ба Туркмен, Афганистан, Пакистаны улсуудын нутгаар дайрч өнгөрөх цахилгаан дамжуулах шугамын төсөл ТАП-ийг хэрэгжүүлэх шаардлагад онцгой анхаарах хэрэгтэй гэжээ. Бердымухамедов "Эдгээр төслийг амьдралд хэрэгжүүлэх нь оролцогч улсуудын хувьд төдийгүй бүс нутагт бүхэлд нэн чухал ач холбогдолтой" гэсэн байна.

Түүнчлэн Бердымухамедов нь Саудын Аравийн Төрийн сайд Турки Бин Мухаммедом Бин Фахад Бин Абдул Азиза Аль Сауд, Саудын хөгжлийн сангийн орлогч Халидом Бин Сулейманом Аль Худейри гэсэн хүмүүстэй уулзах үеэр шатдаг хий, газрын тос, химийн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах төслүүдийн талаар хэлэлцэхийг санал болгосон байна.

Энэ зуур Туркмений сөрөг хүчин нь тус улсад мах, өндөг, талх гээд хүнсний өргөн хэрэглээний бүтэгэдэхүүний хомсдол үүсэж, үнэ нь огцом нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн байна. Мөн зарим мужуудад нь бэлэн мөнгөний хомсдол үүсэж, төсвийн байгууллагын ажилтнууд наймдугаар сарынхаа цалин хөлсийг аваагүй байгаа тухай мэдээлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18