​ТАЖИКСТАНЫ ГАДААД ӨР 2020 ОНД 3 ТЭРБУМ 327 САЯ ДОЛЛАР БОЛНО

О.Шүрэнцэцэг
2019/09/13

Тажикстан улс дараагийн таван жилийн дотор гадаад өрнийхөө 40 гаруй хувийг төлөх шаардлагатай тулгарах тухай Дэлхийн банк мэдэгджээ. Тус банкнаас гаргасан "Тажикстаны боломжит өсөлтийг дэмжих тухай" илтгэлд өгүүлснээр энэ улсын Засгийн газар 2017 онд Рогуны усан цахилгаан станцын ажлыг санхүүжүүлэх зорилгоор 500 сая долларын евро бонд гаргасан, банкны салбараа дэмжих зорилгоор дотоодын бонд гаргаж, Засгийн газрын хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих зорилгоор зээл авсан. Энэ бүхний улмаас Тажикстаны төрийн өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувиас давж гарсан байна. Тажикстаны гол зээлдүүлэгч нь Хятадын "Эксимбанк" болсон. Энэ банк Тажикстаны нийт зээлийн 54,1 хувь, хоёр талт зээлийн 80 хувийг олгосон байна. Дараа нь Хөгжлийн олон улсын ассоциаци орж байгаа бөгөөд нийтийн зээлийн 14 хувийг олгосон бол Азийн хөгжлийн банк нь нийт зээлийн 11,8 хувь, Исламын хөгжлийн банк нийт зээлийн 5,8 хувийг тус тус олгосон байна. Гэхдээ Тажикстаны Сангийн яамнаас гаргасан мэдээ нь Дэлхийн банкныхаас өөр байгаа. Тухайлбал, Хятадад төлөх зээлийн хэмжээ нь нийт өрийн 48-аас ихгүй хувийг эзэлж, зээлийн ДНБ-тэй харьцах хэмжээ нь 35-36 хувиас хэтрэхгүй байгаа. Иймд 2019 оны Тажикстаны Засгийн газар нь зарим улс ба олон улсын байгууллагуудаас 445 сая долларын зээл тусламж авахаар төлөвлөжээ. Харин гадаад үндсэн өрөө дарахын тулд Тажикстан нь энэ жилд 125,1 сая долларын төлөлт хийнэ. Тажикстаны гадаад өр 2019 оны сүүлээр 3 тэрбум 108 сая долларт хүрнэ гэж Засгийн газар нь төлөвлөж байгаа. 2020 оны сүүлээр Тажикстаны гадаад өрийн хэмжээ 3 тэрбум 327 сая доллар болно гэж тооцсон байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 40 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18