SMARTCAR СИСТЕМД ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭГДЛЭЭ

Н.Мижидмаа
2019/09/11

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан "Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах" үйлчилгээг авах боломжтой боллоо.

Монгол улсын хэмжээнд 2019 оны хагас жилийн байдлаар нийт 990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддагүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай байна.

Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлэн өгдөг байсан бол одоо тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar системээр хандан хүсэлт гаргах боломжтой боллоо.

Тус үйлчилгээг Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системд нэвтрэн "Танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН систем"-д бүртгэл хийлгэснээр авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18