Н.БАЯРСАЙХАН НАРЫН ХЭРЭГ ЗАДАРЧ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЛАА


Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байхдаа бусдыг хясан боогдуулах замаар тэрбум гаруй төгрөгийн авлига авсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралд 25 шүүгдэгчийн зургаа нь оролцсон бөгөөд тэд нийт 27 өмгөөлөгчтэй байсан юм. Мөн шүүх хуралд авлига өгч, төрийн үйлчилгээ авсан иргэн, ААН-ийн төлөөлөл, прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нар улсын яллагчаар оролцсон.

Энэ хэргийн анхан шатны шүүх хурлаар Н.Баярсайханы авлигаар олсон мөнгийг улсын орлого болгож, 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харин Э.Аззаяагийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэнээр ийнхүү хэрэг үргэлжлэн шалгагдаж байна. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 22.4.5, 22.5.1, 22.5.3 дахь зүйл заалтуудаар яллан, өнөөдөр шүүх хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүхээс "анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэлээ. Ингэснээр авлигын хэрэг эргэн задарч, хэргийг прокурорын хяналтад мөрдөн байцааж, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхээр болж байна.

"Цагаанбаатар, Цэндсүрэн, Наранбаатар нарын нэр бүхий зургаан этгээд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс авлигын гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс хуулийн этгээдийг татан оролцуулалгүй шийдвэрлэсэн, Н.Баярсайханд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. Эрүүгийн хуульд зааснаар нийгмийн аюулын хэмжээнд ял шийтгэл нь тохирсон байх ёстой. Харин шүүгдэгч Н.Баярсайхан иргэн, ААН-ээс авлига авсан дүн нь өндөр. Үүнтэй харьцуулахад анхан шатны шүүхийн шийдвэр тохироогүй байна" зэргээр хянаж үзээд, зарим шүүгдэгч нарын авлигын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмэлтээр хийх ёстой, заим асуудлыг анхан шатны шүүхээр шийдүүлнэ гэж үзээд, анхан шатны шүүх рүү буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо.

Хоёр дахь заалтаар, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, нэмэлтээр хилээр гарах эрхийг хязгаарласан юм. Шүүгч тогтоолоо уншин, алх цохихтой зэрэгцэн шүүгдэгч Н.Баярсайхан шүүхийн байрнаас гарч зугтаалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 9 минутын өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 44 минутын өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 57 минутын өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 1 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 4 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 19 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 20 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 20 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 23 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 2026/10/24
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2026/10/24
Зарим нутгаар цас орно 2026/10/24