С.БААСАНБАТ: ГЭР БҮЛИЙН ХҮНЭЭ ТООЦООТОЙ СОНГОХ НЬ БАТ БЭХ БАЙХЫН ҮНДЭС БОЛДОГ

Н.Мижидмаа
2019/09/09

Бидний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүлийн бат бэх, урт удаан байдал. Тэгвэл гэр бүлийн амьдралаа хэрхэн бат бэх хадгалж үлдэх талаар сэтгэл зүйч С.Баасанбатаас тодрууллаа.

Гэр бүлийн бат бөх харилцаанд хамгийн эхний чухал зүйл бол ханиа зөв сонгох шүү дээ. Тэгэхээр залуучууд маань ханиа яаж зөв сонгох вэ?

-Энэ асуудал бол хариулахад тийм ч амар биш хэрнээ мөнхийн түгээмэл сэдэв. Сүүлийн 10 гаруй жил энэ асуудлаар мэдээлэл цуглуулж байна. Амьдралын ханиа хэрхэн оновчтой сонгох нь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаална. Учир нь хүн ухамсраараа тооцоотой сонговол нэг өөр хэрэг. Сэтгэл зүрхээрээ сонговол бас нэг өөр хэрэг. Ямар ч сонголтгүй эзэнгүй арал дээр хоюулаа байвал ямар ч сонголтгүй бас нэг өөр хэрэг. Ухамсартайгаар өөрийгөө танин мэдээд надад ямар хүн тохирохов би ямар хүнд тохирохов гэдгээ ойлгоод өөрийгөө танин мэдсэн хүн маань ханиа танин мэдэхдээ илүү оновчтой байдаг тал бий. Тухайлбал сэтгэлзүйн шинжлэх ухаанд юу гэж үздэг вэ гэхээр ханиа сонгоход 10 парамент байдаг гэж үздэг. Жишээлбэл удам угсаа, итгэл үнэмшил, эцэг эх байхдаа ямар байхыг илүүд үздэг юм, сонирхол, хурд, сэтгэлийн хөдлөл темпраментийг бас авч үзнэ. Ялгаатай байдлуудаа тэсч чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Ерөнхийдөө шууд хэлэхэд ийм сонирхолтой, хувь хүн нь тийм л хүнтэй гэрлэнэ гэвэл жагсаалт гаргаж ч болно. Хүлээн зөвшөөрөхгүй хүнээ ч жагсаалт гаргах хэрэгтэй. Романтик сэтгэлгээ 3-30 сар үргэлжилж дуусахад хөрсөн дээр бууж эхэлдэг. Тэр үед л ялгаатай байдлын тулаан болж эхэлдэг .Тэр тохиолдолд асуудал үүсдэг. Жишээлбэл би эрт унтаж эрт босдог, гэвч хань нь орой унтаж орой сэрдэг, Христ буддын шашинтай хүмүүс хуримаа яаж хийх вэ ч гэдэг юм уу. Мөн насны зөрүү, тухайн хүн нь хурц зан араншинтай байвал яах юм ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм асуудалд ухамсартайгаар хандаж сонголтыг хийж болно. Харьцангуй тооцоотой хийсэн сонголт бат бөх удаан оршин тогтнодог гэдгийг судалгаагаар тогтоочихсон байгаа.

Гэр бүлүүд маань харилцаагаа бат бөх удаан байлгахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ.

-Хүн амьдралдаа хоёр сонголтыг л зөв хийчихсэн байхад амьдрал цэгцрээд явчихдаг. Нэгдүгээрт мэдээж амьдралын ханиа сонгох, хоёрдугаарт ажил мэргэжлийг зөв сонгох. Яаж нэг нэгнээ гомдоохгүй, салж сарнихгүйгээр гэр бүлээ бат бэх болгох вэ гэдэг асуудал үргэлж хөндөгдөнө. Хайртай л болсон бол, амьдрахаар шийдсэн л бол хайр нь хэлбийчихээрээ хариуцлага болдог. Тэгэхээр үүнийг бодолцох хэрэгтэй. Тулгын гурван чулуугаар авч үзвэл хосуудын харилцаа адил талт гурвалжин шиг бат бэх байх хувилбар. Хосуудын харилцааг ярихдаа энэ харилцааг ярихгүй бол өрөөсгөл болдог. Үүнд хайр сэтгэл, бэлгийн амьдралын зохицолдол, үүрэг хариуцлага энэ гурав нийлж байж хосын харилцааг бат бэх байлгадаг. Сэтгэл бол өөрөө байнга хувьсан өөрчлөгддөг насны аясаар өөрчлөгдөж байдаг учраас хоёр хос маань насаараа ажиллаж амьдарна. Хайр сэтгэлийг авч үзвэл, сэтгэлийн хувьд та хоёр бие биендээ юу өгч, юу авдаг вэ гэдгийг асуух хэрэгтэй. Жишээлбэл энэ дэлхийн маш олон хайрууд байна. Энэ дундаас хариу нэхдэг хайр бол хосын харилцаа. Эцэг эхийн хайр бол хариу нэхдэггүй. Найзууд ч бас хариу нэхдэггүй. Хүмүүсээс нэг зүйлийг асуухад нэгдүгээрт: Хайрлагдаж байгаагаа мэдэрдэг үү? Хоёрдугаарт аюулгүй байдлаа мэдэрдэг үү? Гуравдугаарт үнэ цэнэтэй байгаагаа мэдэрдэг үү? Дөрөвдүгээрт ойлгогдож байгаагаа мэдэрдэг үү? Тавдугаарт хүндлэгдэн хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэрдэг үү? Эдгээр таван асуултыг 100 хувь гээд аваад үзэхэд хэдэн хувь мэдэрдэг вэ.Жишээ нь ойлголцол дээр 50 хувь мэдэрдэг гэвэл эргэлзээтэй гэсэн үг. Үүнээс доош байвал хайр сэтгэлийн чинь хэмжүүр доошилно гэсэн үг. Хэрэв 80 хувь байхыг төгс харилцаа гэж ойлгож болно. Хоёрдугаар асуудал бол бэлгийн харилцаа. Үүн дээр хэр зэрэг нийцэлтэй, чөлөөтэй байдаг гэх мэтчилэн. Нэг нэгэндээ зохицолтой байлгахын тулд нэг, нэгэнтэйгээ ярилцдаг уу гэдэг асуудал бол их чухал. Хамгийн сүүлийн асуудал бол үүрэг хариуцлага. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ хэр зэрэг цаг гаргадаг, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний асуудал, бие биедээ анхаарал хандуулахаа яаж шийдвэрлэх, хоёр талын ах дүүтэй ямар хил хязгаартай харьцах, гэр бүлд асуудал гарвал хэн нь ямар хариуцлагатай байх вэ гэдэг асуудлууд үүрэг хариуцлагтаа орно. Тэгэхээр хосуудын маань харилцаа энэ гурван асуудал дээр л төвлөрдөг. Эдгээр асуудлууд дээр ярилцаж ойлголцоод амьдарвал гэр бүлийн харилцаа бат бөх оршин тогтнохын үндэс болно.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18