ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭ ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДВАЛ 2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-НЫӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨХИЙГ ГИШҮҮДИЙН ОЛОНХИ НЬ ДЭМЖЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/07

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр /2019.09.06/ орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж дуусгасан даруйдаа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ талаараа өнөөдөр өглөө /2019.09.07/ УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлсэн юм.

Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг гэсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэхээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Процедурын хувьд одоо Байнгын хорооны хэлэлцсэн дээрх хоёр асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм.


Н.Өнөрцэцэг



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан 5 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун 5 цагийн өмнө
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 19 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 21 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 21 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 22 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 22 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 22 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ Өчигдөр
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан Өчигдөр
10.558 литр архи устгалд оруулжээ Өчигдөр
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана Өчигдөр
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна Өчигдөр
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ Өчигдөр
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна Өчигдөр
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна Өчигдөр
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна Өчигдөр