85 НАСТАЙ ТАМИРЧИН Ц.РАДНАА 5 ТӨРӨЛД ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧЛЭН ТОГТООЛО

О.Шүрэнцэцэг
2019/09/07

Австрали улсын Маккэй хотод зохиогдож байгаа далайн орнуудын мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Ц.Раднаа оролцож хөнгөн атлетикийн таван төрөлд дээд амжилт шинэчлэн тогтоожээ. Тэрээр

1. М85- Гурвын харайлт.
2. М85- 60 метрийн гүйлт.
3. М85- 80 метрийн саадтай гүйлт /саадны өндөр 68 см/
4. М85- 200 метрийн гүйлт.
5. М85- 400 метрийн гүйлт гэсэн таван төрөлд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцжээ. Үүнээс,

1. Гуравын харайлтанд 6.40 метр харайж тухайн тэмцээний түүхэн дэх дээд амжилт.
2. 60 метрт 10.33 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
3. Саадтай 80 метрт 20.18 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
4. 200 метрт 33.79 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
5. 400 метрт 79.19 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилтыг тус тус үзүүлжээ.

Гурвын харайлтанд 2018 онд Шинэ Зеландын тамирчин Ron Johnson 5.34 метр, 60 метрт 2012 онд Автсралийн тамирчин Maurice Dauphined 11.12 секунд, саадтай 80 метрт 2004 онд Австралийн тамирчин Max McKay 24.00 секунд, 200 метрт 2012 онд Австралийн тамирчин Jim Sinclair 39.08 секунд, 400 метрт 2006 онд Шинэ Зеландын тамирчин Erica de Lautour 89.82 секунд тус тус гүйж тухайн тэмцээний рекорд амжилтыг эзэмшиж байжээ. Эдүгээ 85 настай тамирчин Ц.Раднаа дээрх таван төрөлд оролцож таван рекорд эвдэсэний зэрэгцээ дэлхийн аваргад 400 метрт үзүүлсэн өөрийн амжилтаа 1 секунд 46 долиор дахин ахиулсан байна.

Польшийн Торун хотод гуравдугаар сарын 24-30-нд болсон хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нд өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг мандуулсан, 85 настай Ц.Раднаа "Танил хүн" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцоо. 45 -90 насны 88 орны 500 гаруй тамирчнаас Ц.Раднаа өөрийн насандаа гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн билээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18