СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7-8-НД ШИЛЖИХ ШӨНӨ НОЙТОН ЦАС ОРЖ, ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/06

Энэ сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орж, 8-9-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-2019 оны есдүгээр сарын 6-ны 20:00 цагаас 7-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ- Улаанбаатар хот: Шөнөдөө үүлэрхэг бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн,баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар, 9,10-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн баруун хэсэгт сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар дулаарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18