Н.БАТСУУРЬ: УУЧЛААРАЙ ГЭЭД ХЭЛЧИХ СЭТГЭЛГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/09/06

"Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйлчилгээний ажилчдын ажлын хариуцлагагүй байдал, харилцааны ёс зүйн асуудлаар Улсын аварга Н.Батсуурь шүүмжилжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа тус буудлын захирал Д.Мөнхбаатарт хандан шүүмжлэл хаяглажээ.

"Монголын баг тамирчидаа дэмжээд сайхан яваад ирлээ, 20.00 цагт олон улсын ''Чингис хаан" онгоцны буудалд буугаад хариуцлагагүй ажилчдын буруугаас ачаа тээшээ алдлаа. Нисэх буудлын дарга Д.мөнхбаатар та "танай байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа ажилчиддаа наад захын үйлчилгээний соёл гэдгийг сайн ойлгуул. Хүнээс мөнгө авсан бол үйлчилгээгээ бүрэн сайн хүргэж сурга. Хүний ачааг бусдад өгч явуулчаад тоодоггүй, санаа зовдоггүй юм байна. Аргаа бараад өөрөө гүйгээд ч ачаагаа олж чадсангүй.

Арга ядаад Д.Мөнхбаатар дарга руу залгалаа. Хүний үгийг нэг минут сонсох чадваргүй, НҮБ ын гишүүн шиг завгүй хүн байдаг юм байна, Энэ нь онгоцны буудлын жижиг асуудал мэт боловч зорчигч үйлчлүүлэгчид бол том асуудал шүү!!! Бизнесээр 50,000 төг төлчихөөд боловсон торгуулаад, дээрээс нь загнуулаад өнгөрлөө,

Надаас өөр Монгол хүнийг бүүр дээрэлхэх байх, тэгээд гадны хүнд бол долигонох жишээтэй. Улсын нүүр царай болсон байгууллагыг удирдаж байгаа юм бол ажлаа хийсэн шиг хий. УИХ-ын гишүүд эхнэр нөхрөө ТОМ АЛБАНТУШААЛД тавьсан бол ажлыг нь хийлгэ. Эсвэл чадвартай, сэтгэлтэй хүнээр нь ажил хийлгэ.

Монголд газардсанаас дөрвөн цагийн дараа ачаагаа Улаанбаатар зочид буудлаас өөрөө таксидаж очиж авлаа. Нисэх буудлынхан хүргэж өгсөнгүй...Ийм л байна даа ''ҮНЭН ДҮР ТӨРХ'' гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18