А.ОЮУТ: ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ НЬ ЦУЦАЛСАН БАЙГУУЛЛАГУУД ШҮҮХЭД ХАНДСАНААР АСУУДЛЫГ УДААШРУУЛДАГ

Н.Мижидмаа
Өчигдөр

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн А.Оюутаас Богдхан уулын дархан цаазат газрыг тойрсон зарим асуудлаар хариулт авлаа.

-Богдхан уул орчимд хууль дүрэм зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан тухай мэдээллийг салбар яамнаас тухайн үед нь өгч байсан ч одоогоор гарсан үр дүн гэх юм алга гэдэг шүүмжлэлийг иргэд хэлж байна. Та энэ талаар тодруулна уу?

-Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар 2018, 2019 онд цуцалсан байдаг. Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг асуудлаар шүүхэд хандсанаар асуудлыг удаашруулах тохиолдол ихээхэн гарч байна.

-Дээрх цуцалсан зөвшөөрлүүдийг байршлаар нь нэрлэвэл?

- Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд байрлалтай. Үүнээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрх авсан ч Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй нэр бүхий 35, хууль зөрчиж олгосон 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг мөн л сайдын тушаалаар цуцлаад байна.

-Таны хэлснээр хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд газраа чөлөөлөхгүй байгаа шалтгаан нь шүүхэд гомдол гаргаснаас болсон гэлээ. Тэгвэл сая дурьдсан аялал жуулчлалын зориулалтаар тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчихаад хураамж төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүйгээсээ болоод эрхээ цуцлуулсан байгууллага, иргэдийн асуудал ямар шатанд байна?

-Шүүх дээр маргаан гаргасанаас бусад газрыг чөлөөлүүлэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн З7 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 9О хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө", Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1."Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ" , 41 дүгээр зүйлийн 41.4."Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна." гэсэн заалтын хүрээнд манай хамгаалалтын захиргаанаас Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 544, 5 дугаар сарын 15-ны өдрийн 596, 08 дугаар сарын 08-ны өдрийн 1035 тоот хамтран ажиллах, газар албадан чөлөөлүүлэх албан бичгүүдийг хүргүүлсэн. Иймд харъяа дүүргийн Засаг дарга нар манайхтай хамтран ажиллаж, газар чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Цаашид Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэсэн заалт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэмэлтээр орсон тул Туул гол дагуу цуцлагдсан газруудын газар ашиглах эрх шүүхийн байгууллагад хандсан ч сэргэх боломжгүй байх болов уу. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газраа хүлээлгэн өгөх нь зүйтэй.

Эх сурвалж: itoim.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан 1 цагийн өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена дахь олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдтэй уулзав 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 20 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 22 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ Өчигдөр
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ Өчигдөр
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно Өчигдөр
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг 2025/12/05
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025/12/05
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа 2025/12/05
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол 2025/12/05
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ 2025/12/05
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ 2025/12/05