ҮЙЛ ЯВДАЛ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНТАЙ

Н.Мижидмаа
2019/09/06

09:00 цагт Блью скай зочид буудлын 2 давхарт "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулна. 99179899

09:30 цагт ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН Их суудлын хуралдаантай. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.

10:00 цагт Барилга, хот байгуулалтын яамны "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ", БАРИЛГАЧДЫН БАЯР-2019 арга хэмжээ барилгачдын талбайд болох тул сэтгүүлч бүхнийг сурвалжлахыг урьж байна. Барилгын салбарын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авахад нээлттэй. Утас: 80189929, 91119757

10:30 цагт Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас "Наймааны үндсэн хууль" сэдвээр мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна

12:00 цагт БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд "БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ТУРШИЛТ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ нээлтээ хийнэ. Энэхүү итгэмжлэгдсэн лаборатори нь барилгын материалын бүтээгдэхүүний орц найрлагыг судалж, судалгаа, шинжилгээний дүгнэлтийг нарийвчлан гаргадаг тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсоноороо онцлогтой юм.

15:00 цагт Монгол-Оросын хамтарсан экспедици байгуулагдсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хагас зуун жилийн түүхэн энэхүү ойг тохиолдуулан "Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспепицийн 50 жилийн ой"-д зориулсан эрдэм шинжилгээний хурал BlueSky tower-ийн 3 давхрын Даймонд хурлын танхимд болно. /98119897/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18