ХҮНИЙ АМЬ НАСЫГ САНААТАЙ ХОХИРООСОН 3 ХЭРЭГ ГАРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/05

Хамтран амьдрагчаа олон удаа хутгалан амь насыг нь хөнөөж, зугтсан хэрэг энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө гарчээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газраас зугтсан этгээдийг улс даяар эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Урьдчилсан байдлаар амь хохирогч болон сэжигтэн хоорондоо үл ялих маргаанаас үүдэн шөнийн 3:00 цаг орчимд маргалдаж улмаар хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна. Иймд дээрх иргэний талаарх мэдээллийг өгсөн тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгож, мэдээллийн нууцлалын хадгалж, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах юм.


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЭХНЭРИЙНХЭЭ АМИЙГ ХӨНӨӨГӨӨД МАШИНТАЙ НЬ ГАЛДАН ШАТААЖЭЭ

Говь-Алтай аймагт өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Есөнбулаг сумын Наран багийн ойролцоо уулын бэлд иргэн Г.Мөнхбаяр эхнэр Б-гээ хардаж зодож, улмаар амийг нь хөнөөгөөд Приүс 20 маркийн машинд цогцсыг нь хийгээд галдан шатаасан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар "Нөхөр Г.Мөнхбаяр нь Howo маркийн ачааны машин барьдаг бөгөөд хил рүү ачаа ачдаг байсан. Хэрэг гардаг өдөр ачааны машинтай Бигэр суманд ачаа буулгах гэж яваад түлш дуусч эхнэрээ шатахуун аваад ир гэж дуудсан юм билээ. Тэгээд эхнэр нь өөрийнхөө машинтай шатахуун аваад хээр байгаа нөхөр дээрээ очтол хардаж зодоод амийг нь хөнөөжээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хоёр охин нь дагавар юм байна. Харин бага хүү нь Г.Мөнхбаярын хүүхэд" гэв. Ийнхүү гурван хүүхэд ээжгүй өнчирч хоцорсон харамсалтай аймшигт хэрэг гарсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Г.Мөнхбаярыг цагдан хорьсон байгаа ажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18