БОАЖЯ ХАРЬЯА ГАЗРУУДЫНХАА АВТОМАШИНЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/05

БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст "Mitsubishi L200" загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо.

БОАЖЯ-ны харьяа газруудын автомашиныг шинэчлэх үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн ЦУОШТ-ийн хамт олон, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн хамт олон, Тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарт шинэ автомашиныг нь гардуулсан юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үгэндээ энэхүү автомашины парк шинэчлэл нь цаг уурчид болон байгаль хамгаалагчид, байгалийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын нөхцөлийг сайжруулахад ихээхэн дэмжлэг болно гэж найдаж буйгаа дурьдаад цаашид байгаль хамгаалагчид болон харьяа байгууллагынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна гэдгээ онцолсон.

Алслагдсан аймгуудаас энэ удаа Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан Хөхий нурууны УТХГ-уудын хамгаалалтын захиргааны хамт олон шинэ машин хүлээж авсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18