2.7 БҮХЭЛТЭЙ СОГТУУ ЖОЛООЧИЙН ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ХЯНАЛГҮЙ 3 САР БОЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05


Өөрийгөө хянах чадваргүй, тодруулбал 2.7 бүхэл /фромиль/-тэй согтуу жолооч урсгал сөрж, зам тээврийн ноцтой осол гаргасан хэргийн талаар бид өмнө мэдээлж байсан. Тодруулбал, уг осолд өртсөн өндөр настан жил орчим хугацаанд ухаангүй, байнгын асаргаанд байгаа, бага насны хоёр хүүхэд, нэг эмэгтэй эрүүл мэндээрээ ноцтой хохироод байгааг хохирогчтой ярилцан хүргэсэн юм.

Хохирогчдын байдал одоо ч хэвээрээ байна. Асуудлын гол нь согтуу жолоочид анхан болон давж заалдах шатны шүүхээс 3 жилийн ял оноож, 36 сая төгрөгийн хохирол барагдуулах шийдвэр гаргасан. Гэвч Улсын дээд шүүх шүүгдэгчийн ялыг нэг жилээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ хохирогч нарыг болоод тэдний өмгөөлөгчийг оролцуулалгүй, хэлэлгүйгээр шүүх хурал явуулсанд хохирогч тал гомдолтой байгаа юм. Тиймээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдлөө гаргаад байгаа юм байна.

Ерөнхий шүүгч өргөдлийг хянаж үзээд, Дээд шүүхийн шийдвэрийг эргэж харах шүүх хурал дахин болох эсэхийг шийдэх аж. Тус хариу энэ долоо хоногт гарах юм байна. Өөрөөр хэлбэл, согтуу жолоочийн ялыг хөнгөрүүлсэн шүүгч нарынхаа шийдвэрийг эргэж харах уу, тэр чигээр нь үлдээх үү гэдэг нь энэ долоо хоногт тодорхой болох нь.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18