Б.ХОРОЛМАА: ОХИНЫГ МИНЬ ХАЙЖ БАЙГАА ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05

Дорноговь аймгийн Замын-үүд суманд хичээлдээ явахаар гарсан найман настай Д.Сэржмядаг охин алга болоод нэг жил есөн сар болж байна. Энэ хугацаанд түүний аав, ээж байж болох бүхий л гарц гаргалгааг хайжээ. "Сэржмядаг нэг л өдөр хаалгаа татаад ороод ирнэ дээ" гэсэн битүүхэн хүлээлт, горьдлого түүний гэр бүлд өдөр бүр байдаг. Хоёрдугаар ангийн дүү нь дэлгүүрээс чихэр авахдаа хүртэл үүнийг эгчдээ авна хэмээн ярьдаг гэдгийг түүний ээж Б.Хоролмаа хоолой зангируулан бидэнтэй хуваалцсан юм.

Таны хувьд өнгөрсөн хугацаанд охиноо эрж сураагүй өдөр хоногууд байхгүй байх. Охин алга болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Цагдаагийн байгууллагаас найдвар төрүүлэх мэдээлэл ирсэн үү?

-Охин минь алга болоод нэг жил 9 сар болж байна.Эгчид нь үнэндээ явж үзээгүй газар, үзэж хардаг лам, бөө үлдээгүй. Хөвсгөлийн хамгийн сайн бөө, зайран дээр хүртэл очиж үзсэн. Аав нь Оросын зөн билэгч дээр ч очиж асуусан. Бүгд л энэ хэрэг эмэгтэй хүнтэй холбоотой, урагшаа гарсан байж магадгүй гэсэн. Хилийн бүсийн боомтуудын хяналт маш сул байна. Бүхэл бүтэн улсын хилийн бүсэд камер байхгүй байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд Цагдаагийн байгууллага, ТЕГ, хууль хяналтынхан эрлийн ажиллагааг явуулж байгаа эсэхэд эргэлзэж байна.

Хамгийн сүүлд Цагдаагийн байгууллагатай холбогдоход ямар мэдээлэл өгсөн бэ

-Хотын цагдаа руу саяхан утсаар ярьж асуусан. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа л гэсэн мэдээллийг өгсөн. Цагдаагийн байгууллага руу холбогдохоор санал хүсэлт байна уу гэж асуудаг. Охиноо орхиж Сайншанд руу явсандаа л харамсаж байна даа. Яг үнэнийг хэлэхэд нийтэд ил болсон нь миний охин болохоос мэр сэр зөндөө хүүхдүүд алга болж байгаа шүү дээ. Сэлэнгэд алга болсон Ундармаа охин, Хөвсгөлд алга болсон Мөнгөнцэцэг охин бас Замын-Үүдээс алга болсон миний охин гээд гурвуулаа ор сураггүй байна. Бүгд хилийн бүсийн залгаа сумдуудаас алга болоод байна шүү дээ. Хилийнхээ боомтуудын хяналтыг чангатгаачээ гэж төр засгаас гуймаар байна. Ойролцоо насны тэр дундаа жоохон охидууд ямар ч ор сураггүй алга болсон нь ямар нэгэн учиртай шүү дээ. Тагнуулын байгууллага урд улс руу яагаад шалгалт явуулж болохгүй байгааг гайхаж байна. Ядаж гутал хувцас нь хүртэл олдмоор юм. Нэг эмээ намайг тайвшруулж хэлэхдээ хэрвээ муу зүйл болсон бол " зүүд таагүйтдэг юм " тайван бай гэж хэлсэн. Охины аав, бид хоёрын зүүдэнд их л сайхнаар харагддаг.

Таны хувьд охиныг алга болоод удаагүй байхад нь МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж учир байдлаа хэлж байсан шүү дээ. Эргэж холбогдсон уу.

-Ерөнхийлөгчийг хотод иргэдтэй уулзаж байх үеэр нь охиноо алга болсон талаар үг хэлсэн. Даанч тодорхой зүйл яриагүй. Тэр үед 12 дугаар ангид байсан эгч нь дахиж микрофон аваад та манай гэр бүлийн асуудалд оновчтой хариулт өгсөнгүй гэтэл туслахтайгаа холбогдоорой гэсэн. Туслах руу нь мессеж бичиж холбогдоход охины минь аавыг ОХУ руу явуулж хамгийн сайн зөн билигтэнтэй уулзуулж өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зурагтаар их л шудрага ярьж харагддаг. У.Хүрэлсүх сайдтай л уулзаж учир байдлаа хэлмээр байна. Хилийн боомтын хяналтыг маш сайн сайжруулмаар байна. Эгч нь үнэндээ арга барагдаад, туйлдаж байна. Төр засгийн удирдлагуудын өөрсдийнх нь хүүхэд алга болсон бол яаж хайх байсан бол.

Д.Сэржмядаг охины дүү нь үргэлж асууж байна уу.

- Д.Сэржмядаг эгч, дүү хоёртой. Эгч нь энэ жил хоёрдугаар курст сурч байгаа. Дүү нь хоёрдугаар ангид сая орсон. Дүү нь дэлгүүрээс юм авахдаа Сэржээ эгчдээ үүнийг авна гээд л тэгдэг юм. Эгч нь том болсон болохоороо бидэнд юм хэлдэггүй ч дотроо шаналдаг л байх. Өдөр болгон охиноо ороод ирэх юм шиг хүлээлт, горьдлого л тээж явна даа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун 3 цагийн өмнө
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 17 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 19 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 19 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 19 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 20 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 20 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 21 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 22 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 22 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 23 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна Өчигдөр
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ Өчигдөр
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна Өчигдөр
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна Өчигдөр
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна Өчигдөр