Б.ХОРОЛМАА: ОХИНЫГ МИНЬ ХАЙЖ БАЙГАА ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/09/04

Дорноговь аймгийн Замын-үүд суманд хичээлдээ явахаар гарсан найман настай Д.Сэржмядаг охин алга болоод нэг жил есөн сар болж байна. Энэ хугацаанд түүний аав, ээж сураг гаргаж болох бүхий л гарц гаргалгааг хайжээ. "Сэржмядаг нэг л өдөр хаалгаа татаад ороод ирнэ дээ" гэсэн битүүхэн хүлээлт, горьдлого түүний гэр бүлд өдөр бүр байдаг. Хоёрдугаар ангийн дүү нь дэлгүүрээс чихэр авахдаа хүртэл үүнийг эгчдээ авна хэмээн ярьдаг гэдгийг түүний ээж Б.Хоролмаа хоолой зангируулан бидэнтэй хуваалцсан юм.

Таны хувьд өнгөрсөн хугацаанд охиноо эрж сураагүй өдөр хоногууд байхгүй байх. Охин алга болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Цагдаагийн байгууллагаас найдвар төрүүлэх мэдээлэл ирсэн үү?

-Охин минь алга болоод нэг жил 9 сар болж байна.Эгчид нь үнэндээ явж үзээгүй газар, үзэж хардаг лам, бөө үлдээгүй. Хөвсгөлийн хамгийн сайн бөө, зайран дээр хүртэл очиж үзсэн. Аав нь Оросын зөн билэгч дээр ч очиж асуусан. Бүгд л энэ хэрэг эмэгтэй хүнтэй холбоотой, урагшаа гарсан байж магадгүй гэсэн. Хилийн бүсийн боомтуудын хяналт маш сул байна. Бүхэл бүтэн улсын хилийн бүсэд камер байхгүй байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд Цагдаагийн байгууллага, ТЕГ, хууль хяналтынхан эрлийн ажиллагааг явуулж байгаа эсэхэд эргэлзэж байна.

Хамгийн сүүлд Цагдаагийн байгууллагатай холбогдоход ямар мэдээлэл өгсөн бэ.

-Хотын цагдаа руу саяхан утсаар ярьж асуусан. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа л гэсэн мэдээллийг өгсөн. Цагдаагийн байгууллага руу холбогдохоор санал хүсэлт байна уу гэж асуудаг. Охиноо орхиж Сайншанд руу явсандаа л харамсаж байна даа. Яг үнэнийг хэлэхэд нийтэд ил болсон нь миний охин болохоос мэр сэр зөндөө хүүхдүүд алга болж байгаа шүү дээ. Сэлэнгэд алга болсон Ундармаа охин, Хөвсгөлд алга болсон Мөнгөнцэцэг охин бас Замын-Үүдээс алга болсон миний охин гээд гурвуулаа ор сураггүй байна. Бүгд хилийн бүсийн залгаа сумдуудаас алга болоод байна шүү дээ. Хилийнхээ боомтуудын хяналтыг чангатгаачээ гэж төр засгаас гуймаар байна. Ойролцоо насны тэр дундаа жоохон охидууд ямар ч ор сураггүй алга болсон нь ямар нэгэн учиртай шүү дээ. Тагнуулын байгууллага урд улс руу яагаад шалгалт явуулж болохгүй байгааг гайхаж байна. Ядаж гутал хувцас нь хүртэл олдмоор юм. Нэг эмээ намайг тайвшруулж хэлэхдээ хэрвээ муу зүйл болсон бол " зүүд таагүйтдэг юм " тайван бай гэж хэлсэн. Охины аав, бид хоёрын зүүдэнд их л сайхнаар харагддаг.

Таны хувьд охиныг алга болоод удаагүй байхад нь МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж учир байдлаа хэлж байсан шүү дээ. Эргэж холбогдсон уу.

-Ерөнхийлөгчийг хотод иргэдтэй уулзаж байх үеэр нь охиноо алга болсон талаар үг хэлсэн. Даанч тодорхой зүйл яриагүй. Тэр үед 12 дугаар ангид байсан эгч нь дахиж микрофон аваад та манай гэр бүлийн асуудалд оновчтой хариулт өгсөнгүй гэтэл туслахтайгаа холбогдоорой гэсэн. Туслах руу нь мессеж бичиж холбогдоход охины минь аавыг ОХУ руу явуулж хамгийн сайн зөн билигтэнтэй уулзуулж өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зурагтаар их л шудрага ярьж харагддаг. У.Хүрэлсүх сайдтай л уулзаж учир байдлаа хэлмээр байна. Хилийн боомтын хяналтыг маш сайн сайжруулмаар байна. Эгч нь үнэндээ арга барагдаад, туйлдаж байна. Төр засгийн удирдлагуудын өөрсдийнх нь хүүхэд алга болсон бол яаж хайх байсан бол.

Д.Сэржмядаг охины дүү нь үргэлж асууж байна уу.

- Д.Сэржмядаг эгч, дүү хоёртой. Эгч нь энэ жил хоёрдугаар курст сурч байгаа. Дүү нь хоёрдугаар ангид сая орсон. Дүү нь дэлгүүрээс юм авахдаа Сэржээ эгчдээ үүнийг авна гээд л тэгдэг юм. Эгч нь том болсон болохоороо бидэнд юм хэлдэггүй ч дотроо шаналдаг л байх. Өдөр болгон охиноо ороод ирэх юм шиг хүлээлт, горьдлого л тээж явна даа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 8 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 8 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 9 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 10 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27