НООСНЫ УРАМШУУЛЛЫГ КИЛОГРАММ ТУТАМД 1500-2000 ТӨГРӨГӨӨР ТООЦНО

О.Шүрэнцэцэг
2019/09/04

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчлэв

Холбогдох хууль, дагалдах журмын дагуу уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар төлж байгаа билээ. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж буй бүтээгдэхүүндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй зохицуулалттай байв.

Иймд "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх", "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох" журмыг тус тус шинэчлэн баталж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэнцвэржүүлэн ногдуулахаар Засгийн газраас журамлав.

Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Ингэснээр орлогын албан татварын суурийг үнэн зөв, нарийвчлан тодорхойлох, улмаар татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. Уул уурхайн салбараас улс, орон нутгийн төсөвт төвлөрч байгаа орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг тул энэхүү журам нь төсвийн орлогын бааз, суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно

Монгол Улсын Засгийн газар 2011 онд "Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай" журмыг анх баталж мөрдөх явцдаа хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Журам хэрэгжиж, малчдад ноосны урамшуулал олгож эхэлснээр малчдын орлого нэмэгдэж, ноосоо тушаах идэвх сэргэж, үйлдвэрлэлийн хүчин чадал тоо хэмжээ, нэр төрөл, ажлын байр нэмэгджээ.

Мөн орон нутагт ноос угаах, самнах, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрүүд олноор ашиглалтад орсон нь ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, өртөг багатай чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Цаашид ноос ноолууран түүхий эдийн бүрэн боловсруулалтыг Улсын хэмжээнд 60 хувьд хүргэх зорилт тавьж байна. Иймд урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болов.

Ноосны урамшууллыг малчны өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанарыг харгалзан килограмм тутамд 1500-2000 төгрөг байхаар батлав. Ноос тушаах, урамшуулал олгохтой холбоотой ажлыг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн хоршоо нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж ажиллах юм.

Товч мэдээ

  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр болов.
  • Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны эхний хагас жилд нийт 395,459 иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргасан байна. Үүнээс 97,6 хувьд нь буюу 386,004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн бол 1696 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг нийгмийн халамжид хамрагдах тухай, гэр бүлийн амжиргааны түвшинээ тодорхойлуулах, хүүхдийн мөнгөн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудал эзэлж байна.
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын "Иргэд олон нийттэй харилцах төв"-д мөн оны эхний хагас жилийн байдлаар нийт 5018 иргэн хандсанаас 91,2 хувьд нь хариу өгч шийдвэрлэсэн байна. Тэдгээрийн 61 хувь нь санал хүсэлт хэлж, 29 хувь нь гомдол гаргасан бол 9 хувь нь талархал илэрхийлжээ
  • "Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III" төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тус хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ 15 цагийн өмнө
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал 15 цагийн өмнө
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй 16 цагийн өмнө
Э.Болормаа: Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надаас мэдүүлэг аваагүй 17 цагийн өмнө
Н.Наранбаатар: Онтрэ компани Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл байдал үүссэн 17 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 17 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна 17 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байж болохгүй, манай хороо ч чиглэл өгч байгаа 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд 19 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 19 цагийн өмнө
Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөл 19 цагийн өмнө
С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн талаар ноцтой баримт дэлгэв 20 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-д энэ жил шинэ маршрутаар гүйнэ 21 цагийн өмнө
Утаагүй тамхийг хуульчлахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын гишүүдэд уламжиллаа 23 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 23 цагийн өмнө
​Г.Баянмөнх: Засаг дарга Б.Азжаргал Дарханчуудын эрхийг зөрчиж байна Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авлаа Өчигдөр
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Тэтгэврийн доод хэмжээг 1500000 төгрөг болгох хэрэгтэй Өчигдөр
Г.Гантуяа: "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ Өчигдөр