ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ ХӨЛӨГЛӨДӨГ ОНГОЦ

О.Шүрэнцэцэг
2019/09/04

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц нь 500 сая орчим доллараар бүтээгдсэн ба тансаг тавилгуудаас гадна холбоо, электроникийн орчин цагийн бүх төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогджээ. В.Путины агаарын хөлгийн интерьерын тавилгуудын ихэнхийг алтадсан байдаг. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтадмал чимэглэлтэй билээ. Путины онгоц дахь хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандлууд нь аюулгүйн бүстэй. Онгоцны интерьерыг неоклассицизмын стилиэр хийсэн байна. Унтлагын өрөө нь онгоц шигээ орон зай ихтэй харагдана. Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигч тээврийн онгоцыг бодвол уртасгасан их биетэй. Ерөнхийлөгчийн онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12 000 метр, дээд хурд нь 900 км/цаг. Буулгүй 13.000км нисэх чадалтай. Ерөнхийлөгчийн онгоцыг холбооны орчин цагийн төхөөрөмжөөр тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм. Вороежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ. Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй. Владимир Путин биеийн тамирийг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай. Онгоцны гал тогоонд рестораны түвшинд хоол бэлтгэх бүрэн боломжтoй. Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл тооны сөнөөгч онгоцнууд ашиглагддаг гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хөлөглөдөг онгоцтой танилц








эх сурвалж: UBLIFE.MN



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18