В.В.ПУТИН МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТАЛААР ЮУ ХЭЛЭВ

Н.Мижидмаа
2019/09/03

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр Монгол Улсад айлчлан ирж байна. Владимир Владимирович Путины манай сонинд өгсөн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. В.В.Путин Монгол Улсад дөрөв дахь удаагаа айлчлан ирж байгаа нь энэ юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тогтоосон таны хувийн харилцаанд жүдо бөхийг сонирхох, спортоор хичээллэх нийтлэг сонирхол хэр зэрэг нөлөөлж байна вэ?

-Миний хувьд жүдо бол зүгээр нэг спортын төрөл биш ээ. Жүдо нь зоригтой байх, бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах, тэвчээр гаргах, амьдралын хүндийг даах, хэцүү нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарах зэрэг чанарыг бөх хүнд суулгаж өгдөг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас жүдогоор ч, самбогоор ч хичээллэдэг, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер мөн гэдгийг мэднэ. Бидний хувьд нийтлэг сонирхол, төстэй сэтгэхүйтэй тул "Хоёулаа нэг долгион барих" гэдэг шиг харилцан ойлголцолд хүрэхэд амар байлаа. Өнөөдөр энэ маань үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны чухал чухал асуудлыг ажил хэрэгчээр шийдвэрлэх, ирээдүйтэй төслийг их амжилттай хэрэгжүүлэх боломж олгож байна. Мэдээжийн хэрэг, бид улс төрийн арга хэмжээ, эсвэл эдийн засгийн форумын үеэр төдийгүй жүдо бөхийн ДАШТ-ий үеэр ч уулзахыг эрмэлздэг ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18