"ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН МОНГОЛ" АЯНД ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ НЭГДСЭЭР БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/02

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Хандлагаа өөрчилье" багц ажлын хүрээнд "Хоггүй цэвэрхэн Монгол" аяныг 2019 оны 08-р сарын 01-нээс 2020 оны 06-р сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлыг ангилах, урамшуулал, хариуцлагын системийг шат шатны засаг захиргааны байгууллагууд, иргэдэд таниулан сурталчлах юм. Мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа газруудын дундсар бүр уралдаан зарлаж, аянд хамрагдсан байдлаар нь шалгаруулах журам гаргасан. Тэгвэл тус аянд дээрх газруудаас гадна хувийн хэвшил, иргэд сайн дураараа нэгдэж, ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн байгаль орчны газар, Аялал жуулчлалын тур оператор, Аж ахуйн хөнгөн үйлдвэрийн мэргэжлийн байгууллагууд, Хог хаягдлыг дахин боловсрулах үйлдвэрүүдийн төлөөлөл зэрэг байгууллагууд нэгдээд байна. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй "Англи хэлтэй залуус" хөтөлбөрт хамрагдаж буй залуусын төлөөлөл, БОАЖЯ-наас санаачилсан байгаль орчны боловсрол олгох "Ногоон паспорт" эзэмшигч сурагчид нэгдэн гол нуурын ойролцоох их хэмжээний хур хогийг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлэх ажлыг хийжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18