ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТУУЛ ТОСГОНЫ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТ 100 ХУВЬ ХАМРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/02

Хан-Уул дүүргийн 144-р цэцэрлэг өнөөдөр 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай салбар цэцэрлэгээ нээлээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны хүүхэд, багачууд энэ хичээлийн жилээс цэцэрлэгт 100 хувь хамрагдах боломжтой болж байна. Салбар цэцэрлэгийг хоёр настай хүүхдийн биеийн онцлогт тохируулан тусгайлан тохижуулсан бөгөөд БНСУ-ын "Хамтын дэлхий" ТББ-ын дэмжлэгээр баригдаж өнөөдөр албан ёсоор хүүхэд багачуудаа хүлээн авч байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны зорилтот тусгагдсан "Зөв хүүхэд Зөв ирээдүй" хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгт шаардлагатай тоглоом, зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмжийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цэцэрлэгийн эрхлэгчид хүлээлгэн өгч, шинэ цэцэрлэг үүд хаалгаа ийнхүү нээлээ.


НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "БНСУ-ын "Хамтын дэлхий" ТББ-ын хөрөнгөөр энэ цэцэрлэгийг барьсан. Хан-Уул дүүргээс дэд бүтэц, дотоод засал, цэцэрлэгт шаардлагатай тоглоом бусад хэрэгслийг шийдэж өгсөн. Шинэ технологи, шинэ санаачилгаар баригдсан ийм онцлогтой цэцэрлэг юм. Цаашид алслагдсан хороодод хямд өртгөөр ийм цэцэрлэгүүд барьж, хүртээмжийн асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Заавал улсаас 2-3 тэрбум төгрөг шийдэж өгөхийг хүлээх бус хямд өртгөөр дулаан, бохир гээд дэд бүтцийн асуудлын шийдсэн цэцэрлэг байгуулах боломж байна. Өнөөдөр 144-р цэцэрлэгийн салбар цэцэрлэг ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдаж байна. Ялангуяа хоёр настангууд улсын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй эцэг эхчүүдэд хүндрэл үүсдэг байсан асуудал шийдэгдэж Туул тосгоны хүүхэд багачууд минь цэцэрлэгтээ бүрэн хамрагдах болсонд баяртай байна" хэмээлээ.


Хан-Уул дүүргийн 144-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Оюунцэцэг "Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд маань өнгөрсөн жил концессын гэрээгээр 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон. Энэ жил хоёр бүлэгтэй, 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг үүдээ нээж байна. Туул тосгон цэцэрлэгийн 2-5 насны 400 гаруй хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүд маань бүгд цэцэрлэгт хамрагдаад эцэг, эхчүүд тайван амгалан ажил төрлөө хийх боломж өнөөдөр бүрдэж байна. Цэцэрлэг маань ашиглалтад орсноор 10 ажлын байр шинээр бий боллоо. Энэ жил салбар цэцэрлэгт маань элсэж байгаа хоёр настангууд ирэх жил 144-р цэцэрлэгийн үндсэн байранд хичээллэж, дараагийн хоёр настангууд салбар цэцэрлэгт суралцах байдлаар дотоод зохион байгуулалтын шийдсэн" гэлээ.


2019-2020 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж, 13 дугаар хорооны хүүхэд багачууд цэцэрлэгт бүрэн хамрагдаж эхэллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18