ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ: ЦАС ОРНО

О.Шүрэнцэцэг
2019/09/02

Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр сэрүүсч, уулархаг нутгаар цас орно гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

БAРУУН АЙМГУУДЫН НУТАГ. Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 6 градус дулаан, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 6-14 градус дулаан буюу Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 17-22 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн дунд үер зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТАГ. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 2-9 градус, бусад нутгаар 9-14 градус буюу Өвөрхангайн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйнa.

Нэгдүгээр арав хоногийн эхээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч арав хоногийн сүүлчээр нь Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус дулаан байна. Мөн хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч сарын сүүлчээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үер нутгийн хойд хэсгээр, сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТАГ. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 6-13 градус дулаан буюу нийт нутгаар ОЖД-с дулаан байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь бүх нутгаар ОЖД-с бага байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар.бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нь зарим газраар хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи ихэнх нутгаар 14-16м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТАГ. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр 14-19, бусад нутгаар 8-13 градус дулаан буюу бүх нутгаар ОЖД-с дулаан байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Энэ сард Дундговийн хойд хэсгээр ОЖД-н орчим бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18