ОЛОН ЦАГ ӨЛСӨЖ ЯВААД ГЭНЭТ ИХ ИДЭХ НЬ ОЛОН ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААН

Өнөрцэцэг
2019/08/31

ЭМЧИЙН ЗӨВЛӨЖ БАЙНА


Хүний бүх идэж ууж байгаа зүйлийг шинжилж байгаа гол лаборатори нь элэг. Тиймээс өглөө хэдэн цагт босч, юу идэх үү, өдөр ажил амралтаа хэрхэн зохицуулах уу, орой унтахынхаа өмнө ямар илчлэгтэй хоол хүнс хэрэглэх үү гэдэг мэдээлэл маш чухал. Элэгний өвчтэй хүмүүс уураг, өөх тостой хоолыг аль болох бага хэрэглэвэл сайн. Гэхдээ огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Уураг, өөх тос ихтэй хоолыг өдөр идэх хэрэгтэй. Хүн өглөө заавал хоол идэж байх ёстой. Өөрийнхөө биед хэрэгтэй илчэг сайтай хүнсийг хэрэглэж занш. Үдээс өмнө 11 цаг амин дэмээр агуулсан ногоо, хүнс хэрэглэ. Өдөр 13-14 цагийн хооронд уураг агуулсан мах төрлийн хоол ид. Үдээс хойш 16 цагийн үед өөх тос багатай хөнгөн жимс, тараг, сүү хэрэглэж болно. Орой 18-19 цагийн хооронд мөн хөнгөн юм ид. Өдөрт хоёр цагийн зайтай хөнгөн хоол идвэл ходоод өлсдөггүй. Манайхан маш олон цагаар өлсгөлөн явж байгаад гэнэт ихээр иддэг. Энэ нь маш буруу буюу хоол боловсруулах замын эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Хоёрт, Монголчууд амьтны гаралтай өөх тос маш их хэрэглэдгээс болж цусан дахь өөх тосны зохистой хэмжээ алдагддаг. Тиймээс иргэд амьдралынхаа буруу хэв маягаасаа салбал хоолоороо дамжуулан хоол боловсруулах замын эрхтнээ өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх боломжтой.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 1 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 3 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 3 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 3 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 4 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 7 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 22 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 23 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 23 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 2026/10/24