Өнөөдөр Баяр наадам зохион байгуулах комиссын Бөхийн салбар хороо хуралджээ. Хурлаар Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах санал гаргасан байна. Энэ саналаа Ерөнхийлөгч болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлэх аж. Мөн Э.Оюунболдод 5-ын даваанаас хойш өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг олгох асуудлыг санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ саналыг Ерөнхийлөгч болон баяр наадмыг зохион байгуулах хороо хүлээн авч, эцсийн шийдийг гаргах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна