​Ц.БОРХҮҮ ТАВ ХОНОГИЙН ӨМНӨ ХӨРШТЭЙГЭЭ ЗОДООН ҮҮСГЭЖ ГЭМТЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр чуулганы танхимд техникийн саатал үүссэн. Технологийн саатал үүсэх үеэр УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүгийн утас салгаатай, ямар ч сураггүй байсан нь хардлага үүсгэсэн юм. Технологийн саатал үүсэх боломжгүй үед гэнэт гацалт гарсан тул уг асуудлыг Тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Төрийн ордны аюулгүй байдал, бусад нууцад хамаарах асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар хариуцан ажилладаг. Тиймээс ч Тагнуулын байгууллагаас УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн дарга Ц.Борхүүг яагаад гэнэт алга болов гэдгийг нягталж үзсэн аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн дарга Ц.Борхүү нь 8-р сарын 25-ны шөнө архидан согтуурч гэрлүүгээ орох үедээ орцныхоо цахилгаан шатанд хөрштэйгээ маргаж муудсан байна. Ц.Борхүүд халдсан хөрш залууг нь цагдаа нар эрүүлжүүлж авч явжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18