ЗАРИГ.МН САЙТЫН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР АРГАЛАНТ СУМАНД ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХАЯСАН МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ БУЛУУЛЖ, АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/30

Төв аймгийн Аргалант сумын нутаг Цанын бааз гэх газар 30x40 харьцаатай нүх ухаж эргэн тойронд нь их хэмжээний малын сэг зэм хөглөрч, тухайн газарт хүн малын халдварт өвчин гарах эрсдэлтэй нөхцөл байдлыг манай сурвалжлах баг хөндөн сурвалжилсан. Манай сурвалжлах багийг очиход /2019.08.26/ Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид Төв аймгийн Аргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Эко Фүүдс Трейд махны үйлдвэрийг шалгахаар очсон байсан юм. Тодруулбал тус махны үйлдвэрийн ойр орчимд өмхий үнэртэж, малын сэг зэм ихээр хаясан байдалтай байсан.

"Эко фүүдс трейд" гэх компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр очсон Мэргэжлийн хяналтын байцаагчийг оруулахгүй байсан бөгөөд үйлдвэрийн гадаа хоёр цаг хүлээсний эцэст орсон.Шалгалт цаг гаруй үргэлжилсэн бөгөөд компанийг шалгаад урьдчилсан байдлаар ямар зөрчил илэрсэн, мөн малын сэгийг тус компани хаясан эсэхийг тодруулах гэсэн боловч Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын байцаагч шууд машиндаа сууж явсан юм.


Харин манай мэдээллийн мөрөөр маргааш нь буюу /2019.08.27/ Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлдээр ахлуулсан ажлын хэсэг гарч Эко фүүдс трейд гэх компанид шалгалт хийжээ. Шалгалтаар Төв аймгийн Аргалант сумын засаг дарга Б.Батжаргал 30x40 хэмжээтэй том нүхийг хог хаях зориулалтаар Эко Фүүдс трейд компаниар ухуулжээ. Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын байцаагчийн хэлснээр Аргалант сумын гаргасан гол алдаа нь "хог хаягдал", "биологийн хог хаягдлаа" ялгаж салгаагүй явдал гэдгийг онцолсон. Учир нь хүн ам олноор төвлөрч, бэлчээрийн бүс нутаг байрладаг газар биологийн хог хаягдлыг ариутгалгүй нүхэнд хийх нь эргээд халдварт өвчин гарах эрсдлийг бий болгож байгаа юм. Тухайн өдөр /2019.08.27/ Төв аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчид Эко Фүүдс Трейд компанийн үйл ажиллагааг түр зогсоож шалгалт хийж, ухсан нүхэнд малын сэг зэмийг ариутгаж булуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18