ДАХИН НЭГ УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг хууль хяналтын байгууллагууд хамтарсан Ажлын хэсэг энэ сарын 22-ны өдрөөс Хүдэр, Ерөө сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй иргэд, нөхөрлөл, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтад бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй 7 нөхөрлөл, 3 иргэн, тусгай зөвшөөрөлтэй 10 аж ахуйн нэгжийг хамрагдсан бөгөөд гэрээгээр заасан талбайгаас өөр газарт дураараа байршил тогтоож ухсан, талбайг хэтрүүлсэн, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэтрүүлсэн, ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүй, төлбөр төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн АМГТГ-ын дүгнэлтгүйгээр сумын Засаг дарга гэрээ байгуулсан, бичил уурхайгаар ажиллах талбайг сум орон нутгаас зааж өгөөгүй, бичиг баримт дутуу байхад тойрох хуудас олгосон зэргээр орон нутгийн хяналт сул байгаагаас нөхөн сэргээлт орхигдож байгаль орчин бохирдох эрсдэлийг үүсгээд байна.

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийн хэрэгжилт хангалтгүй, "Капитал авто сервис" ХХК нь усны сан бүхий газарт хууль бусаар олборлолт явуулсан зэрэг зөрчлүүд илэрлээ.

Хяналт шалгалтын явцад ашигт малтмал олборлогчид техник тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг овоолго карьер, модонд нуун далдлах, эд ангийг нь салгаж авах зэргээр хүндрэл учруулж байгаа бөгөөд нуусан 6 экскаваторын эд ангиудыг хураан авч, бага оврын угаах төхөөрөмж 5 ширхэг, скруббер 2 ширхэг, гэр 15 ширхэг, өөрөө ачигч ковш 2 ширхэг, "ЗИЛ131" авто машин 1 ширхэг, шатахуун түгээх цистерн 1 ширхэг портер машин 1 ширхэг, ачааны Хово машин 1 ширхэгийг албадан буулгаж түр саатуулан Бугант тосгоны ажлын хэсэгт хүлээлгэж өгөөд байна. Мөн уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг нь зогсоож, нөхөн сэргээлт хийх үүрэг өгчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18