Н.АНХБАЯР: LEXUS 570 ХУДАЛДАЖ АВАХ АЖИЛЛАГААНД БИ ОРОЛЦООГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/08/29

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр өөртэй нь холбоотой мэдээлэл цахим сүлжээнд гарсантай холбогдуулан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Иргэн Тэрбишийн Энхсайхан Н.Анхбаяр намайг ХБНГУ-ын хилээр их хэмжээгий хар тамхи, эм, эмийн бэлдмэл нэвтрүүлэх гэж байгаад баригдан шалгагдаж буй Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр, Т.Мөнхбат, Э.Оргил нарыг томилсон, Т.Мөнхбатад Lexus 570 маркийн автомашин импортоор оруулж ирэх чиглэл өгсөн зэргээр ор үндэслэлгүйгээр удаа дараа гүтгэж, миний нэр төрд ноцтой халдаж байна. Улс төрийн зорилготой түүний удаа дараагийн энэ гүтгэлгийг үүгээр эрс няцааж байна. Хилийн чанадад ажиллах дипломат болон консулын ажилтан, жолооч хэнийг ч би дур мэдэн, өөрийн үзэмжээр томилдоггүй, ийм эрх ч надад хууль тогтоомжоор олгогдоогүй. Тухайлбал, Элчин сайд нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий консулыг Засгийн газар, элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогчийг Гадаад харилцааны сайд, бусад дипломат болон консулын ажилтан, жолооч нарыг Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлж, эгүүлэн татдаг. Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд томилгоог хэн хийх эрхтэй талаар маш тодорхой зохицуулсан. Түүнчлэн албан хаагчдын томилгооны асуудлыг тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг ийм байдлаар томилсон. Т.Мөнхбат, Э.Оргил нар нь Гадаад харилцааны яаманд ажилладаггүй, тус яамнаас томилогдоогүй, цалин хөлс авдаггүй. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан-Үд дэх Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Т.Мөнхбат, Э.Оргил нарыг би танихгүй, уулзаж байгаагүй. Lexus 570 маркийн автомашиныг худалдан авах ажиллагааг би мэдээгүй, оролцоогүй, надад хамаагүй зүйл. Хууль тогтоомж, бодит байдал ийм байтал улс төрийн зорилгоор намайг удаа дараа гүтгэж, миний нэр төрд халдаж байгаа үйлдлээ зогсоохыг иргэн Т.Энхсайханаас хатуу шаардахын зэрэгцээ намайг дахин гүтгэж, нэр төрд халдсан тохиолдолд түүний үйлдлийг зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээх болно гэдгийг мэдэгдэж байна. Иргэн Н.Анхбаяр 2019-08-27


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18