Ц.АРИУНБОЛД: ЭХНЭРИЙН МААНЬ БИЕ ХҮНД БАЙГАА Ч ЯАРАЛТАЙ МЭС АЖИЛБАРТ ОРЖ ЧАДВАЛ БИДНИЙ ГЭР БҮЛ БҮТЭН ҮЛДЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/27

Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн "ETV" телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтэнүүддээ нөлөөлж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм байна. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын гэр бүлийн хүн Ц.Ариунболдтой ярилцлаа.

-Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Өнөөдөртөө бол гэр, эмнэлэг хоёрын хооронд л яваад байна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт дордож байгаа учраас яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай байгаа.

-Ямар оноштой байгаа вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эхнэр маань бөөрны архаг дутагдал гэх оноштой. Энэ нь таван цулын эрхтэнүүддээ үсэрхийлснээр яаралтай бөөр солиулах мэс ажилбарт орох шаардлагатай байна даа. Өдрөөс өдөрт дордож байгаашалтгаан нь энэ.

-БНСУ-д хагалгаанд орох шаардлагатай байгаа гэсэн. Монголд мэс засал хийх боломжгүй байгаа юу. Донорын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Тохирох донор олоход хүндрэлтэй байлаа. Вирустэй бол донорын шаардлага хангадаггүй юм байна. Уянгаагийн төрсөн ах нь донор болж байгаа. Донорын шаардлага хангаж байгаа ч цусны бүлэг нь өөр учраас БНСУ-д мэс ажилбарт орохоос өөр арга байсангүй. Ийм тохиолдолд манайд мэс ажилбар хийх боломжгүй юм байна. Эхнэрийн маань бие хэдийгээр хүнд байгаа ч яаралтай мэс ажилбарт орж чадвал бидний гэр бүл элэг бүтэн үлдэнэ. Бүр оройтчихоогүй байгаа.

-Хагалгааны зардалд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ. Хандивын аянд яаж нэгдэх вэ?

-Бөөр солиулах мэс ажилбарт ороход 120 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Миний эхнэр "ETV" телевизийн мэдээний албанд таван жил гаруй ажиллаж байна. Үдэш бүр л ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулздаг. Найз нөхөд, сэтгүүлч, уран бүтээлчдийн зүгээс хандивын аянг өрнүүлээд байна. 94699363, 99122471 дугаарт холбогдож хандивын аянд нэгдэж болно. Эхнэрийн маань бие хүнд байгаа ч яаралтай мэс ажилбарт орж чадвал бидний гэр бүл элэг бүтэн үлдэнэ".

Хандивын аяны хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Найзууд хамтарч хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ арга хэмжээнд урлаг соёлынхон идэвхтэй оролцох байх. БНСУ-д хийгдэх М.Уянгын мэс ажилбарт 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Иймээс тус сэтгүүлчийн найз нар нь халуун сэтгэлт ард түмнээсээ хандив хүсчээ. М.Уянга бүсгүйг мэс ажилбарт оруулах хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм.

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА Утас: 94699363 , 99122471



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.37.194
2024/02/23
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
102.89.34.209
2024/02/13
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18