МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ ГАРЧ ИРСЭН Ч МАШИНДАА СУУГААД ЗУГТАВ

Н.Мижидмаа
2019/08/27

Төв аймгийн Аргалант сумын нутаг Цанын бааз гэх газар үйл ажиллагаа явуулдаг Эко фүүдс ХХК-ийн махны үйлдвэрийн эргэн тойронд өмхий үнэртэж, малын сэг хөглөрдөг талаар нутгийн иргэд манай редакцид хандсан юм. Манай сурвалжлах баг уг мэдээллийн мөрөөр очиход тус махны үйлдвэрийн ойролцоо үхсэн мал, малын гэдэс, толгой тэр ч бүү хэл хонины нэхийг их хэмжээгээр хаяж малын сэгэн дээр шувуу эргэлдсэн байдалтай байв.


Өмхий үнэрт аргаа барсан нутгийн иргэд мэргэжлийн хяналтын байцаагчийг дууджээ. Мэргэжлийн хяналтын байцаагч тус махны үйлдвэрийн гадна хоёр цаг хүлээсний эцэст орж шалгалтын хугацаа цаг гаруй үргэлжилсэн. Тус махны үйлдвэрийн эргэн тойронд хүн малын гоц халдварт өвчин үүсэхгүй гэсэн баталгаа байгаагүй. Махны үйлдвэрийн ойролцоо цанын бааз, цагаан хөтөл гэх хоёр ч суурин газар мөн баруун таван аймгийг холбосон төв зам бий. Харамсалтай нь шалгалт хийж бидэнд урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх байсан төв аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч үгийн зөрүүгүй машиндаа сууж зугтсан.

Нутгийн иргэдийн тавьж буй гол шаардлага нь малын сэг зэмээ цэвэрлэж, дур мэдэн ухсан газартаа нөхөн сэргээлт хийхийг шаардаж байгаа юм.

Төв аймгийн Аргалант сумын удирдлагууд, Төв аймгийн мэргэжлийн хяналтын газар дүлий дүмбэ оргиж байгаль орчин хүн малаа аюулд автуулах уу эсвэл энэ асуудалд яаралтай арга хэмжээ авах уу гэдгийг харах л үлдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18